1800-1881 en

ИНТЕРНЭТ ЗАЛИЛАН

ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

2017 оны 5 сарын 12-ны өдөр шинэ төрлийн вирус(RansomeWare)  ашиглан дэлхий даяар өргөн хэмжээний кибер халдлага гарлаа. Энэхүү халдлагад өнөөгийн байдлаар 150 орчим орны 200 мянга гаруй компьютер өртөөд байна.  Энэ нь гаднаас ХУУРАМЧ МЭЙЛ, ФЛАШ ДИСК болон ХОРТОЙ КОД АГУУЛСАН ВЭБ САЙТУУДААС дамжин орж ирдэг бөгөөд дотоод сүлжээнд  share фолдер, принтерт ашигладаг протоколыг ашиглан тархаж,  чухал хэрэгтэй файлуудыг шифрлэх, нээгдэх боломжгүй болгодог. Файлын шифрлэлтийг тайлах түлхүүрийг худалдаж авахыг шаардах бөгөөд түлхүүрийн үнэ нь албан байгууллага, хувь хүнээс хамааран $300-оос эхлээд маш өндөр өртөгтөй байна.  

Иймд, харилцагч та дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

  1. Сэжигтэй эсвэл таны харилцдаг биш хүнээс ирсэн мэйлүүдийг унших, хавсаргасан файлыг нээх зэрэг үйлдлийг хийхгүй байх.
  2. Өөрийн компьютерт вирусын эсрэг програм хангамж  суусан эсэхийг шалгах, суугаагүй тохиолдолд вирусын эсрэг програм хангамж суулгах
  3. Зөөврийн дискийг ашиглахаасаа өмнө вирусны эсрэг програмаар шалгаж байх.

Жич: Хэрэв таны дэлгэц дээр доорх зураг  гарсан тохиолдолд компьютерыг сүлжээнээс салгаж мэргэжлийн хүмүүст хандах.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБА

Таныг интернэт ашиглаж байхад, хувийн мэдээллийг тань олж авч улмаар, таны мөнгийг залилан авах эрсдэл үргэлж байдгийг санаарай.  Өөрийн компьютер, хувийн нууц мэдээллүүдээ хэрхэн хамгаалах болон интернэт залилангийн талаар ойлголттой байх нь чухал. Дараах төрлийн халдлагууд их тархсан байдаг. Үүнд:

  • Viruses & Worms
  • Phishing & Pharming
  • Spyware & Adware
  • Trojans
  • Virus   

Virus  нь ихэвчлэн хүснэгтэн болон баримт бичгийн файлтай ажилладаг бөгөөд биологийн вирустэй ижил үржиж өөрийгөө хуулбарлан өөр файлуудад тарааж байдаг бөгөөд  компьютерийн диск, санах ой дүүргэх г.м техникийн үзүүлэлттэй холбоотой асуудал үүсгэдэг.
Сүүлийн үед и-мэйлээр болон мессенжерээр вирус дамжуулах хандлага ихэссэн бөгөөд тухайн и-мэйл дахь contact-ууд руу автоматаар и-мэйл илгээх замаар өөрийгөө хувилдаг байна.

  • Worms

Worms нь сүлжээ болон компьютерийн, аюулгүй байдлын нүх цоорхойг ашиглан компьютераас компьютерт өөрийгөө хуулбарлан дамжуулах оролдлого хийдэг байна. Хор хөнөөлийн хувьд вирустай ижил.
Өөрийн компьютерт viruses & worms нэвтрэх магадлалыг бууруулахын тулд та дараах үйлдлийг хийсэн байх шаардлагатай. Үүнд:

  • Вирусын эсрэг програм заавал суулгаж update-уудыг нь тухай бүр татаж сүүлийн хувилбараа ашиглаж хэвших;
  • Үйлдлийн системээ, security patch-уудыг шинээр гарах бүрт нь байнга шинэчилж байх;
  • Мэдэхгүй хаягаас ирсэн и-мэйл  болон аттач файлыг нээхгүй байх;
  • Зөвхөн найдвартай эх сурвалжаас авсан програмууд ашиглах;
  • Phishing

Phishing нь таны хувийн, нууц мэдээллүүдийг олж авах зорилгоор и-мэйл болон мессеж ашиглан хуурамч хаяг илгээж, хэрэв Та энэ хаягаар хандвал мэдээллүүдийг тань бүртгэж авдаг байна. Хакеруудын хэрэглэдэг хамгийн түгээмэл арга юм.
Жишээ нь, банкны өмнөөс хуурамч и-мэйл хаягаас танд и-мэйл явуулж таны Хэрэглэгчийн нэр, нууц үг, пин код зэрэг мэдээллүүдийг цуглуулан залилангийн үйл ажиллагаандаа хэрэглэдэг байна.

                   

  • Pharming 

Pharming нь сайтын урсгалыг хуурамч сайт руу чиглүүлэн мэдээлэл хулгайлах арга. Сүүлийн жилүүдэд Phishing & Pharming ашиглан хэрэглэгчийн мэдээллийг хулгайлах, залилан хийх үйлдлүүд түгээмэл гарч байгаа бөгөөд pharming нь ихэвчлэн онлайн худалдаа, интернэт банк руу чиглэсэн байдаг. Энэ чиглэлийн халдлага  нь илүү нарийн, боловсронгуй технологи ашигладаг учир вирусын эсрэг болон spуware removal програмууд тэр бүр хамгаалж чаддаггүй.
Энэхүү халдлага нь ихэвчлэн free wifi – ашиглан эсвэл ISP компаниудыг хакердах замаар хийгддэг байна.
Phishing & Pharming халдлагад өртөхгүйн тулд Та дараах зөвлөмжүүдийг мөрдөөрэй. Үүнд:

  • И-мэйлээр ирүүлсэн линк хаягийг заавал гараар шивж зөв эсэхийг нь сайн нягтлах;
  • Пин код, Интернэт банк, Мобайл банк, SMS банкны бүртгэлийн болон нэвтрэх мэдээлэл, мөн санхүүгийн мэдээлэл асуусан и-мэйл хүлээн авсан тохиолдолд тухайн и-мэйлийг сайтар нягтлан банкинд мэдэгдэж давхар лавлаж тодруулж байх;
  • Танд өөрт чинь хамааралгүй, өдөөн хатгасан гарчигтай, тодорхойгүй и-мэйлүүдийг шууд устгаж байх;
  • Вирусын эсрэг програм, галт хана ашигласан байх;
  • Free Wifi ашиглах тохиолдолд аливаа гүйлгээ хийхгүй байх;
  • Интернэт кафе болон бусад тодорхойгүй интернэтээс Онлайн банк, Mobile банк, E-commerce ашиглахгүй байх.
  • Spyware

Spyware нь хэрэглэгчид мэдэгдэлгүй, нууцаар Интернэт дахь хэрэглэгчийн мэдээллийг цуглуулдаг програм.

  • Adware

Spyware-ийн нэг төрөл бөгөөд интернэт хэрэглэгчийн дадал зуршил, ашиг сонирхлыг хянан судалж зар сурталчилгааны зорилгоор ашигладаг. Хэрэглэгч ямар сайт руу ханддаг, ямар нийтлэл уншдаг, ямар pop-up banner дээр дарж байгаа талаар мэдээллүүд дээр  дүн шинжилгээ хийж хэрэглэгчийн тухай мэдээллийг 3 дахь этгээдэд худалдан борлуулдаг байна.

Spyware-г илрүүлэн устгах, хянах боломжтой стандарт бүтээгдэхүүнүүд байдаг.

Та, санамсаргүйгээр spyware татаж авч суулгах эрсдлээ бууруулахын тул дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

  • Интернэтээр аялж байхдаа хянамгай байх, хамааралгүй баннерууд, зар сурталчилгаа/ads/, pop-up –ууд руу нэвтэрч орохгүй, click хийхгүй байх;
  • Үнэгүй програм хангаж суулгах, эсвэл интернэт үйлчилгээнд бүртгүүлэхдээ бүртгэлийн нөхцлийг нь сайтар уншин хянах;
  • Anti-spyware програм суулгах, шинэчлэлт болон scan–ийг тогтмол хийж байх;
  • Trojan

Trojan нь хор хөнөөлтэй програм бөгөөд вирусээс ялгаатай нь өөрийгөө цааш тараадаггүй. Хэрэглэгчдэд Trojan нь хэрэгтэй програм мэт санаж суулгадаг байна.  Учир нь програм нь хор хөнөөлтэй програмыг илрүүлж хэрэглэгчид тусламж үзүүлдэг.
Хэдийгээр зарим Trojan–ууд нь компьютерийн хор хөнөөлтэй програмууд, вирусыг илрүүлэх боловч компьютеруудын нүх цоорхойн талаар хакеруудад мэдээлэл өгснөөр өөр төрлийн вирус нэвтрүүлэх боломжийг нээж өгч байдаг.
Trojan нь pop-up-аар гарч ирэх боловч бас чимээгүй ажиллаж байх ч боломжтой байдаг байна.
Trojan-ны жишээ:
Санамсаргүйгээр Trojan татаж авч суулгах магадлалыг бууруулах зөвлөмж:

  • Тодорхойгүй, танихгүй, сэжигтэй хаягнаас и-мэйл ирсэн тохолдолд и-мэйл болон аттач файлыг нээхгүй байх;
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн програм хангамжуудыг компьютертаа суулгах;
  • Сэжигтэй и-мэйлээр ирсэн linк холбоосон дээр дарахгүй байх;
  • Вирусны эсрэг програмаа байнга шинэчлэн update хийж Trojan болон бусад хор хөнөөлтай програмыг scan-ыг тогтмол хийж байх;
  • Интернэтэд холбогдох үед Firewall-аа байнга идэвхжүүлэн хянаж хэвших;
  • Компьютерийн үйлдлийн системийн security patch-уудыг суулгах;
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595


 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube