1800-1881 en

ОНЛАЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Та банкны салбар, нэгж дээр ирэлгүйгээр Монголоос болон гадны аль ч улсаас ОНЛАЙНААР ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭЖ хадгаламжийн данс нээх, картаа захиалах, цахим үйлчилгээнд бүртгүүлж өөрийн дансаа удирдах боломжтой боллоо.

ОНЛАЙН ХАДГАЛАМЖ:

Харилцагч та дэлхийн хаанаас ч Төрийн банкны вэб сайтанд хандан хадгаламжийн данс нээж, орлогоо хуримтлуулах, мөнгөн хөрөнгөө хамгийн найдвартай өсгөж арвижуулахыг хүсвэл ОНЛАЙН ХАДГАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-г сонгоорой.

Онлайнаар нээсэн хадгаламждаа гадаадаас хэрхэн мөнгө шилжүүлэх зааврыг ЭНД дарж авна уу. 

ОНЛАЙНААР КАРТ ЗАХИАЛАХ:

Харилцагч та орон зай, цаг хугацаанаас үл хамааран Төрийн банкны вэб сайтаар дамжуулан өөрийн хэрэгцээнд нийцсэн дотоодын болон Олон Улсын төлбөрийн картуудаас сонголтоо хийж, захиалан авснаар төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой.

Монгол улсаас захиалсан картыг бид таны сонгосон Төрийн банкны нэгжээр дамжуулан, гадаад улсаас захиалсан картыг баталгаат шуудангаар танд хүргэх болно.

Төрийн банкны төлбөрийн картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ГЯЛС БАНК ҮЙЛЧИЛГЭЭНД ОНЛАЙНААР БҮРТГҮҮЛЭХ:

Та Төрийн банкинд данстай бол дансаа интернэтээр, гар утсаараа удирдах, хянах боломжийг олгодог Гялс банк үйлчилгээ-нд  онлайнаар бүртгүүлэх боломжтой. Та Төрийн банкны вэбсайтын Гялс банк үйлчилгээнд бүртгүүлэх хэсэгт өөрийн мэдээллийг оруулан хүсэлтээ илгээж, энэхүү үйлчилгээнд бүртгүүлэн дансаа онлайнаар удирдах боломжтой болно.

  • Та ОНЛАЙН үйлчилгээг авахдаа Хүсэлт хүлээн авах хэсэгт өөрийн хувийн мэдээллээ оруулж үйлчилгээний гэрээг уншиж танилцан, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ товчийг дарснаар банкны onlinebanking@statebank.mn албан ёсны хаягаас таны и-мэйл хаягт хариу илгээгдэнэ.
  • Та зааврын дагуу баримтуудыг хэвлэн авч, Монгол Улсад суугаа бол нотариатаар, гадаад улсад амьдарч байгаа бол тухайн улсад суугаа Монгол улсын элчин сайдын яам, Консулын газар, Төлөөлөгчийн газраар дамжуулан бичиг баримтын баталгаажуулсан хуулбарын хамт баталгаат шуудангаар Төрийн банкинд илгээгээрэй.
  • Банк таны илгээсэн баталгаат шууданг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор шалган баталгаажуулж, сонгосон үйлчилгээнд бүртгэх ба энэ тухай хариу мэдээллийг таны  мэйл хаягт илгээх болно.

Таны онлайн хадгаламж нээгдсэнээс хойш хуанлийн 30 хоногийн дотор дансандаа мөнгө байршуулахгүй бол уг данс хаагдахыг анхаарна уу.

Монгол улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын хаягийг ЭНД дарж авна уу. http://consul.mn/05dtg.php http://consul.mn/info1.php

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595


 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube