1800-1881 en

ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ /ЖИЛИЙН 5%/

Зориулалт: Орон сууцны ипотекийн зээл нь бүрэн баригдаж дууссан, улсын комисс ашиглалтад хүлээн авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шинээр худалдан авах, өмнө нь олгосон зээлийг дахин санхүүжүүлэхэд зориулсан зээл юм.

Тодорхойлолт:  Энэхүү зээл нь нийтийн орон сууц, амины орон сууц худалдан авах, эдгээр зориулалтаар өмнө нь олгосон орон сууцны зээлийг дахин санхүүжүүлэхэд зориулан орон сууцны ипотекийн зээл олгоно. 

Зээлийн нөхцөл

  • Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, нийслэлийн алслагдсан 3 дүүрэг /Налайх, Багануур, Багахангай/-т баригдсан нийтийн орон сууц:
  • Хөдөө орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан нийтийн орон сууц; 
  • Нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт баригдсан амины орон сууц;
  • Хөдөө орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан амины орон сууц;  
  • Улаанбаатар хотод  баригдсан нийтийн орон сууц худалдан авах иргэнд зээлийн хүүг жилийн 8 хувиар судлан шийдвэрлэнэ.  

Зээл хүсэгчид тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн байх, 
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, өр төлбөргүй байх,
  • Зээлдэгч болон хамтран зээлдэгч амь насны даатгалд хамрагдсан байх,
  • 12 сараас доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан туршлагатай байх,
  • Хувиараа бизнес эрхлэгч бол сүүлийн 12 сарын хугацаанд бизнес эрхэлсэн туршлагатай байх,
  • Зээлийн урьдчилгаа төлбөрийг Төрийн банкны харилцах данс эсвэл эскроу дансанд байршуулах,
  • Шинэ орон сууц захиалгаар бариулж байгаа тохиолдолд урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгч байгууллагын дансанд тушаасан байх,
  • Өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх,

Малчин өрх:

  • Банкны нэгж байрлах  орон нутгийн харъяалалтай аймаг сумын иргэний бүртгэлд оршин суугчаар бүртгэгдсэн, жилийн дөрвөн улирлын дийлэнх хугацаанд оршин суудаг. 
  • Өрхийн амжиргааны орлогын эх үүсвэр болох малын сүргийн тоо толгой нь сүүлийн 3 жил зээлдэгчийн өмчлөлд бүртгэгдсэн байх ба энэ нь аймаг ,сумын засаг даргын тамгын газрын дэргэдэх статистикын бүртгэлээрх А дансаар болон Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар баталгаажсан байх. 
  • Зээл хүсэгч малчин нь хариуцан малладаг бөгөөд доод тал нь 2 жилийн хугацаанд мал малласан туршлагатай байх, 
  • Зээл хүсэгч малчин өрх бусад банк санхүүгийн байгууллагад малчны зээлийн өрийн үлдэгдэлгүй байхыг шаардана.  

Зээл хүсэгчийн бүрдүүлэх материал 

Шинэ орон сууц, ашиглагдаж байгаа орон сууц, амины сууцны зориулалтаар  шинээр худалдан авах зээл хүсэгчийн бүрдүүлэх материал /хамтран зээлдэгч болон батлан даагчтай бол мөн бүрдүүлнэ/

  • Орон сууцны ипотекийн зээлийн өргөдлийн маягт,
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
  • Оршин суугаа газрын тодорхойлолт,
  • Ажил эрхлэлт болон өрхийн орлого тодорхойлох баримтуудыг Хавсралт 4–ийн дагуу бүрдүүлнэ.
  • Урьдчилгаа төлбөр Төрийн банкинд байршуулсан байх эсвэл урьдчилгаа төлбөр төлсөн болохыг баталгаажуулсан баримт,
  • Урьдчилгаа төлбөрт үл хөдлөх хөрөнгө барьцаалах тохиолдолд барьцаалах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл,
  • Бусад банк болон ББСБ-д зээлтэй бол холбогдох гэрээ, дансны хуулга,
  • Өргөдлийн хураамж төлсөн баримт,
  • Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, шинэ орон сууц бол орон сууцыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын акт,
  • Худалдан авах орон сууцны гэрчилгээ, ЭХЭУБГ-аас авсан лавлагаа,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны лавлагаа,
  • Зээлдэгч, хамтран зээлдэгч болон батлан даагч нь хувиараа аж ахуйн нэгж эрхэлдэг бол татварын өр төлбөргүй болох тухай тодорхойлолт,
  • Худалдан авч буй орон сууцны үл хөдлөх хөрөнгийн татвар төлсөн баримт 

Хүү шимтгэл

Зээлийн бүтээгдэхүүний  нэр Валют Жилийн  хүү Урьдчилгаа төлбөр Зээлийн хугацаа Зээлийн хэмжээ
Орон сууцны ипотекийн зээл MNT 5% 30% 360 хүртэл сар Зээлийн дээд хэмжээ 100 сая төгрөг хүртэл
Шимтгэл Шинээр олгосон зээл 1,0%,  дахин санхүүжүүлж буй зээлийн хувьд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны шимтгэл 1,0%
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг
Зээлийн анхны нөхцөлд өөрчлөлт оруулах Зээлийн үлдэгдлийн 1% буюу 3,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байх.
Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ Хуваарьт хугацаандаа төлөгдөөгүй дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно. Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна.
Зээл эргэн төлөгдөх нөхцөл Сар бүр үндсэн зээл, хүүг тэнцүү төлүүлэх.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595

 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube