1800-1881 en

Урт хугацааны даатгал

Төрийн банк нь ердийн даатгалын бүтээгдэхүүнийг зуучлахаас гадна урт хугацааны даатгалын бүтээгдэхүүн болох Нэйшнл лайф даатгал ХХК-ийн “ТЭНҮҮН АМЬДРАЛ-ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ” бүтээгдэхүүнийг мөн зуучилж байна.

Уг бүтээгдэхүүн нь харилцагч даатгалын хураамжийн төлбөрөө 5-аас доошгүй жилийн хугацаанд хуримтлал үүсгэх, уг хуримтлалаасаа хэрэглэж болдог, бусдад өвлүүлдэг, эрсдэл тохиолдвол үүссэн хуримтлалаа 2 дахин өсгөж авах боломжтой даатгалын бүтээгдэхүүн юм. 

Өөрөөр хэлбэл “ТЭНҮҮН АМЬДРАЛ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ” бүтээгдэхүүн нь банкны хуримтлал, даатгалын хамгаалалт, тэтгэврийг нэгтгэсэн цогц бүтээгдэхүүн юм. 

Энэхүү даатгалын бүтээгдэхүүнийг:

  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэд авах боломжтой.
  • Нийгмийн даатгалын тэтгэвэр нь ирээдүйн амьдралд хүрэлцэхгүй гэж үзэж байгаа иргэд авах боломжтой.
  • Мөн ажил олгогчийн зүгээс үнэ цэнэтэй ажиллагсадаа тогтвортой ажиллуулах, тэднийг урамшуулах зорилгоор авах боломжтой юм.


Харилцагч та уг бүтээгдэхүүнийг сонгосноор дараах боломжуудыг эдлэх боломжтой. Үүнд:

  • Та сар бүр хэдий хэмжээний хураамж төлөхөө өөрөө шийднэ.
  • Даатгалд хамрагдсанаас хойш 5 жилийн дараа тэтгэврээ авч эхлэх боломжтой
  • Таны тэтгэвэртээ зориулж төлсөн мөнгө зөвхөн таны нэр дээр хуримтлагдана
  • Хань ижил, үр хүүхэддээ өвлүүлж болно.
  • Таны үүсгэсэн хуримтлал банкны хүүгээр өснө
  • Та хүсвэл хугацаанаасаа өмнө хуримтлалаа буцаан авч болно.

“ТЭНҮҮН АМЬДРАЛ-ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ”-д хамрагдсан даатгуулагч гэнэтийн осолд орох, амь насанд нь эрсдэл учрах зэргээс үл хамааран гэр бүлийн санхүүгийн зорилгодоо саадгүй хүрэх боломжтой.
“ТЭНҮҮН АМЬДРАЛ-ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ”-ын талаарх мэдээ мэдээллийг, “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн www.nlic.mn орж үзнэ үү. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595


 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube