1800-1881 en

Албан журмын даатгал

Монгол Улс анхны албан журмын даатгал болох жолоочийн хариуцлагын албан журмын даатгал /жолоочийн даатгал/-ыг 2011 онд УИХ-аар баталж 2012 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. 

Жолоочийн даатгалын тухай хууль батлагдсанаар жолооч нарын хариуцлага дээшилж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо болон иргэд, байгууллагад учирч буй хохирлын хэмжээ эрс багасах, жолоочийн үйл ажиллагаанаас шалтгаалж хохирогчийн эрх ашгийг хамгаалах, хохирлыг заавал нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бий болж байгаагаараа ач холбогдолтой.

Төрийн банк нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг банкны системд анх удаа нэвтрүүлэхээр "Албан журмын даатгагчдын холбоо" ТББ-тай "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т үсэг зурж, жолоочийн хариуцлагын даатгалыг 2014 оны 1 дүгээр сараас эхлэн Төрийн банкны бүх салбар нэгжүүдээр зуучилж байна. 

Жолоочийн даатгалын талаарх мэдээ мэдээллийг, жолоочийн даатгалын хуулийг хэрэгжүүлэгч байгууллага болох “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-ын сайтаас орж үзнэ үү. www.ami.mn

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595


 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube