1800-1881 en

Даатгалын зуучлалын үйлчилгээ

Төрийн банк нь Банкны тухай хууль болон “Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай” хуулийн хүрээнд Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2013.09.18-ны өдрийн 296 тоот тогтоолоор авсан билээ. 
Ийнхүү Төрийн банк нь 2014 оноос эхлэн Улаанбаатар хот болон бүх аймаг сумдад байрлах 540 гаруй салбар, нэгжээрээ дамжуулан даатгалын зуучлалын үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байна.
Төрийн банкнаас нийт харилцагчиддаа хамгийн эрсдэлгүй даатгалын үйлчилгээг хүргэх үүднээс Монгол улсдаа нэр хүндтэй, салбартаа тэргүүлэгч ердийн болон амьдралын даатгалын компаниудтай хамтран ажиллаж, тэдгээр компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг зуучлан борлуулж байна. 

Төрийн банкны даатгалын зуучлалын үйлчилгээний давуу тал:

  • Монгол орны өнцөг булан бүрт байрлах 540 гаруй салбар, нэгжээс өөрт хамгийн ойр байрлах Төрийн банкнаас даатгалын үйлчилгээ авах,
  • Банкны үйлчилгээ авах үедээ даатгалын үйлчилгээг нэг дороос авах,
  • Хамгийн таатай нөхцөлөөр даатгалын үйлчилгээ авах боломжтой,

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595


 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube