1800-1881 en

Зээлийн үйлчилгээ

1.    Цалингийн зээл авахад хамтран зээлдэгч нь найз, ажлын хүн байж болох уу?

  • Болохгүй. Заавал гэр бүлийн гишүүн байх шаардлагатай.

2.    Манай гэр бүлийн хүн зээлтэй ба би хамтран зээлдэгч нь юм. Одоо би өөрийн нэр дээр зээл авах боломжтой юу?

  • Таны өрхийн орлого зээлийн эргэн төлөлтөнд хүрч байгаа тохиолдолд дахин зээлэнд хамрагдах боломжтой /зээлийг судалгааны үндсэн дээр олгоно./

3.    Цалингийн зээл олгоход хэдэн хувийн шимтгэл авдаг бэ?

  • Зээл олголтын шимтгэл 1%

4.    Хувиараа бизнес эрхлэгч байрны зээлэнд хамрагдах боломжтой юу? Нийгмийн даатгал шаардах юм.

  • Боломжтой. Орлогоо нотлох баримт бичгийг бусад бүрдүүлэх бичиг баримтыг авчирч зээлээ судлуулж болно.

5.    Хүүхдийн 20,000 төгрөг дээрээ Хүүхдийн хадгаламж нээлгэсэн байгаа. Интернэт банк ашиглаж гүйлгээг нь шалгадаг. Энэ хадгаламжийг барьцаалж онлайн зээл авч болох уу?

  • Хадгаламжийн бүтээгдэхүүнээс үл хамаарч Нэг жил болон түүнээс бага хугацаатай хадгаламжид онлайн зээл олгогдож байгаа. Онлайн зээл авахын тулд өөрт ойр аль ч салбар нэгж дээр өөрийн биеэр очиж хэлцэлийн гэрээ байгуулна. Ингэснээр онлайнаар зээл авах эрх нээгдэнэ.

6.    Цалингийн зээлтэй байхдаа лизингийн зээлд хамрагдах боломжтой юу?

  • Таны өрхийн орлого өрхийн хэрэгцээнд болон зээл төлөхөд хангалттай хүрч байгаа тохиолдолд лизингийн зээлд хамрагдах боломжтой. /зээлийг судалгааны үндсэн дээр олгоно./
     

7.    Өөр банкинд орон сууцны зээлтэй ба тэр зээлээ Төрийн банкруу шилжүүлж болох уу?

  • Болохгүй. Заавал тухайн зээлээ хаасны дараа Төрийн банкаар зээлээ судлуулж болно.

8.    Манай байгууллага өөр банкаар дамжуулан цалингаа авдаг юм. Би танай банкийг сонгож цалингийн зээлэнд хамрагдах хүсэлтэй байна. Болох уу?

  • Боломжгүй. Зөвхөн гэрээт байгууллагын ажилчдад цалингийн зээл олгоно.

9.    Хувь хүнээс яг одоо явж байгаа машиныг лизингээр авч болох уу?

  • Болохгүй. Заавал манай банктай харилцан гэрээтэй хувь хүн компани байх ба  Шинэ машин болон гаалиар орж ирээд монголд яваагүй машинд олгох боломжтой.


10.    Халамж үйлчилгээний мөнгөөр зээл олгох уу?

  • Ихэвчлэн олгохгүй. Гэхдээ Нийгмийн Даатгалаас санхүүжүүлдэг зарим нэг халамжийн үйлчилгээнд зээл олгоно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595
 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube