1800-1881 en

Санхүү, бүртгэлийн тогтолцоо, дотоод хяналт

САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН ТОГТОЛЦОО

Төрийн банкны Бүртгэлийн газар нь Санхүү хариуцсан дэд захирлын шууд удирдлагад ажлаа тайлагнан банкны нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомж, НББОУС, СТОУСтандартын дагуу хөтлөх, энэхүү хууль, стандартад нийцүүлэн НББүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, шинэчлэн сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгжийн бүртгэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажилладаг.

Банкны үйл ажиллагааны зардлыг хянаж, хуваарилах, төлөвлөсөн зардлыг системийн хэмжээнд хэмнэх ажлын удирдан зохион байгуулж, ашиглалтын болон хэрэглээний зардлын зарцуулалтын норм, нормативыг батлан хэрэгжүүлж банкны үр ашгийг тогтмол нэмэгдүүлэн ажиллаж байна.

Харилцагч байгууллага, иргэдийн банк хоорондын гадаад болон дотоод төлбөр тооцоог эрсдэлгүй, шуурхай дамжуулах, картын болон гадаад мөнгөн гуйвуулгын /Фастер, Вестерн юнион/ үйлчилгээний хоорондын тооцоог цаг хугацаанд нь нийлж тохируулах, банкны хөрөнгө зохицуулалттай холбоотой төлбөр тооцоог тус тус хариуцан хийж гүйцэтгэдэг. Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах ажлын хүрээнд Монголбанкаас удирдан хэрэгжүүлсэн 1 сая төгрөгөөс бага дүнтэй төлбөр тооцоог 24/7 (хоногт 24 цагаар тасралтгүй) бодит цагийн горимоор дамжуулж байна.

ДОТООД ХЯНАЛТ

Төрийн банк нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн харьяа Дотоод аудитын газар, Хяналт шалгалтын газар гэсэн бүтэцтэйгээр дотоод хяналтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Дотоод аудитын газар:

Дотоод аудитын газар нь банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй, гүйцэтгэх удирдлагаас тусдаа биеэ даасан, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж, хийсэн ажлаа ТУЗ-д тайлагнадаг.

Банкны Гүйцэтгэх удирдлага нь Монголбанк болон ТУЗ-өөс өгсөн үүрэг, даалгавар, МУ-ын хууль тогтоомж, банкны бодлого журмыг хэрхэн хэрэгжүүлж, банкны дотоод хяналтын тогтолцоог хэрхэн бүрдүүлж байгаад Дотоод аудитын газраас хяналт тавьж, шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгдөг бөгөөд ТУЗ-д тайлагнаж, тухайн зөрчлийг арилгах, засаж залруулах арга хэмжээг тусгасан зөвлөмжийг Гүйцэтгэх удирдлагад хүргүүлэх үүрэгтэй.

Хяналтын газар:

Хяналт шалгалтын газар нь банкны дотоод хяналтыг өдөр тутам хэвийн түвшинд хангах бөгөөд төв банк болон нэгжүүдэд хэрэгжиж буй банкны арын албаны үйл ажиллагаа, зээл болон бусад ажиллагаанд хяналт, шалгалтыг зохион байгуулах, мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эсрэг хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Тус газар нь Гүйцэтгэх удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, банк түүнтэй холбогдох хууль тогтоомж, Төрийн банкны дотоод дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжлийн газар, хэлтэс болон салбар нэгжүүдийг шалган, заавар зөвлөмж өгөх, дүгнэлт хийж үр ашигтай бүтцийг зохион байгуулах, банкны дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, хөгжүүлэх, түүнд хяналтыг хэрэгжүүлэх, цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилладаг.

Хяналт шалгалтын газар нь өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад илэрсэн банкны бүтэц, зохион байгуулалттай холбоотой дотоод хяналтын сул тал, зөрчлийг газар дээр нь засаж, залруулах арга хэмжээг нэн даруй авч ажиллана.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595

 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Халамжийн мэдээ Онлайн туслах Санал хүсэлт Хаяг, байршил Twitter Facebook Youtube