1800-1881 en

Банкны танилцуулга

building

Төрийн Банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 384 дүгээр тогтоол, Сангийн сайдын 259 дүгээр тушаалаар үүсгэн байгуулагдсан төрийн өмчит банк юм.

Төрийн Банк нь Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 280 АТМ, 2500 гаруй картаар үйлчлэх цэгээр дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Төрийн Банк нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн банк, санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар саадгүй хүргэх, бүх талын хамтын ажиллагааг дээдлэх, харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн олон талт хэрэгцээг хангахад чиглэсэн хамгийн сайн үйлчилгээтэй, хамгийн найрсаг харилцаатай, хамгийн эрсдэлгүй, үр ашигтай банк байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн оны санхүүгийн үзүүлэлтээр Төрийн банк нь хоёр их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад үзүүлэлтээрээ Монголбанкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа.

Төрийн Банк нь банкны салбарын зохистой бодлогын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд эрсдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэн, Монгол Улсын банкны салбарын ТОП 4 банкны нэгээр дахин шалгарч, амжилтаа баталгаажууллаа.

Төрийн банк нь олон улсын банк, санхүүгийн салбарт шинээр гарч буй техник технологи, програм хангамжийн ололт амжилтыг цаг алдалгүй нэвтрүүлж, цахим банкныхаа шинэчлэлт, хөгжүүлэлтийг тогтмолжуулан, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн арав гаруй төрлийн санхүүгийн үйлчилгээг 100 хувь онлайн орчинд интернэтээр болон гар утсаараа дамжуулан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шуурхай авах боломжийг бүрдүүллээ.

building

Төрийн Банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11-р сарын 23-ны өдрийн 384 дүгээр тогтоол, Сангийн сайдын 259 дүгээр тушаалаар үүсгэн байгуулагдсан төрийн өмчит банк юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595

 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube