1800-1881 en

Түгээмэл асуултууд

1.Танай банкинд заавал гэрээтэй байгууллагын ажилчдад цалингийн зээл олгох уу? Гэрээгүй байгууллагуудад олгох уу?

- Заавал гэрээтэй байгууллагын ажилчдад цалингийн зээл олгоно.

2.Хашаа байшингийн зээл олгож байгаа эсэх?

- Олгохгүй.Зөвхөн орон сууцны зээл олгож байна.

3.Өөр банкинд орон сууцны зээлтэй ба тэр зээлээ Төрийн банк руу шилжүүлж болох уу?

- Болохгүй. Заавал тухайн зээлээ хааж байж Төрийн банкинд зээлээ судлуулж болно.

4.Зээлийн хугацаагаа сунгуулж болох эсэх?

- Болно. Зээлийн хугацаагаа сунгуулахын тулд зээл авсан салбарын харилцааны менежертэй уулзаж зээлийн хугацаа сунгах гэрээ байгуулна.

5.Монголд яг одоо явж байгаа автомашин авахад лизингийн зээл олгох уу?

- Олгохгүй. Шинэ автомашин болон Монгол улсын хилээр орж ирээд замын хөдөлгөөнд оролцоогүй автомашинд олгох боломжтой

6.Зээлийн хугацаа дуусахаас өмнө зээлээ урьдчилан төлж дуусгасан тохиолдолд шимтгэл авах уу?

- Шимтгэл авахгүй. Урьдчилж төлж дуусгаж болно.

7.Орон сууц нь ашиглалтанд ороогүй улсын комиссын дүгнэлт гараагүй ба түр хашаа байшин барьцаалж болох уу?

- Хашаа байшин барьцаалж болохгүй. Улсын комисс хүлээн авсан орон сууцанд зээл олгож байгаа.

9.Төрийн банкнаас зээл авах гэсэн юм. Өөр банкинд давхар зээлтэй байж болох уу?

- Давхар зээлтэй байж болно. 2 зээл төлөхөд таны орлого хангалттай хүрч байгаа бол болно. Мөн таны одоо байгаа зээл нь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл байж болохгүй.

10.Зээл,зээлийн төлбөрөө заавал зээл авсан салбар дээрээ очиж төлөх үү?

- Та Төрийн банкны аль ч салбар болон бусад банкны салбаруудаас төлөх боломжтой.

 
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595


 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube