1800-1881 en

ЭСКРОУ БУЮУ ДУНДЫН ДАНСНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Харилцагч та үл хөдлөх хөрөнгө болон үнэ бүхий зүйлсийг худалдах, худалдан авах үед өмчлөх эрхээ шилжүүлэх болон бусад аливаа бизнесийн хэлцэлтэйг холбоотойгоор үүсэх эрсдэлээс хамгаалж Эскроу буюу Дундын дансанд мөнгөө байршуулаарай. Дундын дансыг нээх үед талууд гэрээндээ зарлага гаргах нөхцөл, хугацаа зэргийг урьдчилан тохирч болох бөгөөд байршуулсан төлбөрийг хэсэгчилж зарлагадах, тодорхой хугацааны дараа хамтдаа ирж эсвэл нөгөө тал дангаараа ирж авах аль нөхцөлөөр байршуулахыг таны хүсэлтээр гэрээнд тусган оруулна.

Дундын дансны үйлчилгээг хэзээ ашиглах вэ?

  • Орон сууц худалдах, худалдан авах
  • Хамтран ажиллах гэрээ байгуулах
  • Бараа худалдах, худалдан авах
  • Ажил үйлчилгээ үзүүлсний хөлсийг урьдчилан байршуулж гүйцэтгэл хангагдсаны дараа буцаан авах

Дундын дансны онцлог:

  • Бизнесийн харилцааг хөгжvvлдэг
  • 2 талын бизнесийн итгэлцлийг баталгаажуулдаг
  • Эрсдэлгүй бөгөөд харьцангуй зардал багатай
  • Зөвхөн гэрээнд заасан нөхцөлөөр данс нээсэн салбараас зарлага гаргах тул найдвартай
  • Эскроу дансанд гэрээний нөхцөл биелсэн, эсвэл 2 талын байгуулсан гэрээ цуцлагдсан тохиолдолд уг дансанд орлого, зарлагын гүйлгээ хийж, төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулах боломжтой.

 

 Дундын дансны үйлчилгээ Шимтгэл хураамж
Үйлчилгээний шимтгэл  /данс нээх үед нэг удаа/ 0,2 % (min 10,000 төг, түүнтэй тэнцэх валют; max 100,000 төг, түүнтэй тэнцэх валют)
Гүйлгээний шимтгэл Дансны үйлчилгээний ерөнхий нөхцөлөөр
Данс нээх валют Төгрөг, Ам.доллар, Евро, Юань

 

Та дундын дансаар үйлчлүүлэхдээ:

  • Иргэний цахим үнэмлэх
  • Аж ахуйн нэгж бол Улсын бvртгэлийн гэрчилгээ
  • Талуудын хооронд байгуулсан ажил үйлчилгээ үзүүлэх, худалдах, худалдан авах гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн/-г авчрах ба 2 тал банкин дээр ирж Дундын дансны гэрээ байгуулна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595


 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube