1800-1881 en

Хувийн дугаар үйлчилгээ

Хувийн дугаар үйлчилгээ нь 4-8 оронтой дугаарыг дансны дугаарын оронд ашиглан гүйлгээ хийх боломжтой Төрийн банкны дэвшилтэт шинэ үйлчилгээ юм.

Та Хувийн дугаар үйлчилгээг ашиглан дараах сувгуудаар шилжүүлэг хийх боломжтой. Үүнд:

  • Гялс банк үйлчилгээгээр
  • Төрийн банкны АТМ-аас
  • Төрийн банкны салбар нэгжүүдээс

Хувийн дугаар үйлчилгээний онцлог:
НЭГ хувийн дугаарыг НЭГ харилцагч сонгох ба харилцагч хувийн дугаараа өөрчлөх, үйлчилгээг идэвхигүй болгох боломжтой. Үйлчилгээг идэвхигүй болгосон тохиолдолд тус хувийн дугаарыг өөр харилцагч сонгох боломжтой болно.  Та дансны дугаарын оронд ашиглагдах Хувийн дугаараар хүссэн дугаараа сонгох боломжтой.  Жнь: төрсөн он сар өдөр, утасны дугаар, авто машины дугаар гэх мэт.

Хувийн дугаар-аар мөнгө хүлээн авах:
Мөнгө шилжүүлэгч нь шилжүүлэг хийхдээ таны дансны дугаарын оронд “Хувийн дугаар”-аар шилжүүлэг хийх боломжтой. Мөнгө шилжүүлэгч нь Гялс банк үйлчилгээ болон АТМ ашиглан таны Хувийн дугаараар мөнгө шилжүүлэхэд бүртгүүлсэн гар утсанд шилжүүлгийн мэдээллийг мессежээр илгээнэ.

Хувийн дугаар үйлчилгээнд бүртгүүлэх:
Та дараах сувгуудаар дамжуулан Хувийн дугаараа аваарай. Үүнд:

  1. Банкны нэгж дээр ирж үйлчилгээний маягт бөглөж,
  2. Гялс банк үйлчилгээнд нэвтрэн орж, Бусад үйлчилгээ цэсний Хувийн дугаар авах цэсээр,
  3. ХМТ-ийн 1800-1881 утсаар холбогдож бүртгүүлнэ. Энэ тохиолдолд Хувийн дугаарыг зөвхөн таны залгасан гар утасны дугаараар бүртгэнэ.

Хувийн дугаар үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээ Шимтгэл хураамж
Жилийн хураамж хураамжгүй
Хүлээн авагчийн гар утсанд мессеж илгээхэд үнэгүй

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595


 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube