1800-1881 en

Түгээмэл асуултууд

  • Хуучин "Зоос" банкны хадгаламж дахь мөнгөө Төрийн банкнаас авч болох эсэх?

    - Болно. Аль салбарт очиж мөнгөө авах талаар Харилцагчийн мэдээллийн төв 1800-1881 утсанд хандаарай.

  • Хадгаламжийн хүү болон хугацаа дуусахаас 1 сарын өмнө орлого хийж болно, болохгүй гэсэн заалт байдаг уу ?

    - Байхгүй. Та орлого хийх нөхцөлтэй хугацаатай хадгаламжтай бол ямар ч хугацаанд дансандаа орлого хийх боломжтой.

  • Архангай аймгийн Төрийн банкны салбарт хадгаламжийн данстай. Улаанбаатар хотын салбар, нэгжүүд дээр очин дансаа хаалгаж болох уу?

    - Болно. Та Төрийн банкны аль ч салбар нэгж дээр очиж үйлчилгээ авах боломжтой.

  • Хадгаламжийн дэвтрээ хаясан бол яах вэ?

    - Хадгаламжийн дэвтрээ гээсэн тухай гараар өргөдөл бичээд иргэний үнэмлэхтэйгээ ирж дахин шинээр хадгаламжийн дэвтэр авна. Хэрэв та данс хамтран эзэмшигчтэй бол хоёулаа хамтдаа ирж хүсэлтээ гаргах юм.  Хадгаламжийн дэвтэр дахин авахдаа дэвтрийн үнэ 1000 төгрөгийг төлнө.

  • Хадгаламжийн хугацаагаа утсаар сунгуулах боломжтой юу?

    - Боломжгүй. Та өөрийн биеэр хадгаламж нээлгэсэн салбар дээрээ ирж сунгуулна. Мөн та Интернэт банкаараа хүсэлтээ илгээж хугацаа сунгах боломжтой.

  • Жолооны үнэмлэхээр хадгаламжаасаа мөнгө авч болох уу?

    - Болохгүй. Зөвхөн иргэний үнэмлэх болон гадаад паспортоор авах боломжтой

  • Өөр хүнд хадгаламжийн дэвтэр, иргэний үнэмлэхээ өгөөд хадгаламжийн данснаасаа зарлага гаргуулж болох уу?

    - Болохгүй. Данс эзэмшигч өөрөө байх шаардлагатай. Хэрэв данс эзэмшигч нь гадаадад байгаа тохиолдолд тухайн улсад суугаа Монгол улсын элчин сайдын яаманд очин итгэмжлэх хийлгэж зарлага гаргах эрх бүхий этгээдэд өгнө.

  • Хугацаатай хадгаламжийн хугацаа тухайн хугацаагаараа автоматаар сунгагдах уу?

    - Энэ талаар хадгаламжийн гэрээ байгуулахдаа хугацаа сунгах удаагаа зааж болох ба гэрээн дээр тусгайлан заагаагүй бол хадгаламжийн хугацаа нь дуусаад автоматаар хугацаагүй хадгаламж руу шилжинэ. Та өөрийн биеэр ирж хадгаламжийн хугацаагаа сунгуулна.

  • Хадгаламжнаас зарлага гаргахад заавал хадгаламжийн дэвтэр хэрэгтэй юу?

    - Тийм. Хугацаатай хадгаламжийн хугацаа цуцалж зарлага гаргах бол заавал хадгаламжийн дэвтэр хэрэгтэй. Хугацаагүй хадгаламжаас дэвтэргүй зарлага гаргаж болно.

  • Төгрөгийн хадгаламжиндаа доллараар орлого хийхэд хөрвөж орох уу?

    - Тийм. Тухайн өдрийн тухайн валютын ханшаар хөрвөж орно.

  • Хугацаатай хадгаламжийн хугацаа нь дуусаад хугацаагүй болсон. Гэтэл эзэмшигчид нь бүгд гадаадад байна. Сунгуулах хэрэгтэй байна. Яах вэ?

    -Үндсэн хадгаламж эзэмшигч нь хамтран эзэмшигчтэй бол хамтран эзэмшигч нь сунгуулах эрхтэй.  Мөн та Интернэт банкаараа хүсэлтээ илгээж хугацаа сунгах боломжтой.

  • Миний хадгаламжинд өөр хүн орлого хийж болох уу? Хадгаламжийн дэвтэр дээрээ орлого орсон бичилтийг нь яаж хийлгэх вэ?

    - Болно. Та Төрийн банкны дурын салбар дээр ирж хадгаламжиндаа орсон орлогын бичилтийг хийлгэх боломжтой.

  • Хугацаатай хадгаламжаас зарлага гаргахад алданги тооцох уу?

    - Нийт хадгалуулсан хугацааны хүүг төгрөгийн дансны хувьд сарын 0,3 хувь эсвэл жилийн 3,6 хувийн бууруулсан хүүгээр бодогдоно.

  • Хадгаламж эзэмшигчийн үндсэн эзэмшигчийг өөрчилж болох эсэх?

    - Болохгүй. Хадгаламжийг хааж тухайн харилцагчид шинэ данс нээж мөнгийг шилжүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595


 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube