1800-1881 en

Түгээмэл асуултууд

1. Дансны хуулгаа авахад заавал данс нээсэн салбар дээрээ очих уу? 

- Банкны аль ч салбараас авч болно.
- Та Гялс банкны үйлчилгээнд бүртгүүлсэнээр дансны хуулгаа интернэтээр авах боломжтой.

2. Иргэний үнэмлэхээ гээсэн тул данснаасаа зарлага гаргахад ямар бичиг баримтыг үндэслэх вэ?

- УБЕГ-аас авсан иргэний бүртгэлийн лавлагааны эх хувь нь иргэний үнэмлэхийг орлох бичиг баримт болно.

3. Төгрөгийн харилцах дансаа долларын харилцах данс болгон шилжүүлж болох уу? 

- Болохгүй. Шинээр долларын харилцах данс нээлгэж болно.

4.  Гадаадад байгаа хүн танай банкинд харилцах данс нээлгэж болох уу?

- Болно. Оршин суугаа газрынхаа ЭСЯам, Консулын газраар дамжуулан хамтран эзэмшигч нь итгэмжлэл авч данс нээлгэж болно.

5.  Харилцах дансандаа 2-р гарын үсэг нэмүүлэхэд ямар материал бүрдүүлэх вэ?

- 1-р гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн хүсэлт
- Баталгаат гарын үсгийн маягтыг бөглөх
- Мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн хугацаа дуусгавар болоогүй иргэний үнэмлэхний хуулбар

6. 1,2-р гарын үсэг бүхий дансны 2-р гарын үсгийг хасуулахад ямар материал бүрдүүлэх вэ? 

- Хүсэлт
- Гарын үсгийн баталгааны маягтыг банкнаас авч мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн гарын үсгийн баталгааны маягт

7. Данснаасаа зарлага гаргах тохиолдолд иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбараар авч болох уу?

- Болно. Баталгаажуулсан өдрөөс хойш 3 сарын дотор үйлчилгээ авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595


 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube