1800-1881 en

“ГЯЛС БАНК”-НД БҮРТГҮҮЛЭЭД ГАР УТАСНЫ ЭЗЭН БОЛООРОЙ
2017.10.09

Монголын Улсын ТОП таван банкны нэг Төрийн банкнаас харилцагчиддаа илүү шуурхай, илүү хялбар үйлчилгээ үзүүлэх зорилгоор банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх хамгийн өргөн боломж бүхий “Гялс банк”-ны үйлчилгээг санал болгож байна.
Харилцагч та “Гялс банк”-аар гүйлгээ хийх, дансны үлдэгдэл шалгах, хуулга харах, орон сууц, гар утасны төлбөр төлөх, нэгжийн карт худалдан авах, цахим төгрөг (АТМ-с картгүйгээр бэлэн мөнгө авах) үйлчилгээний гуйвуулгын код авах, Төрийн банкны салбар, АТМ-ны ажиллах цагийн хуваарь, байршил, валютын ханш харах, хадгаламжийн болон зээлийн тооцоолуур ашиглах, нийгмийн даатгалын төлбөр төлөх зэргийн багтаасан цогц үйлчилгээ юм.
Төрийн банк нь “Гялс банк” үйлчилгээгээ тогтмол хөгжүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн сараас апликейшнээ шинэчлэн хурууны хээгээр нэвтрэх, 5 сая төгрөг хүртэл дүнтэй гүйлгээг хурууны хээгээр хийх боломжтой болгосон юм. Мөн шинэчлэгдсэн “Гялс банк”-нд QPay цэсийг нэмснээр QR код унших, үүсгэх боломжтой болжээ.
Тиймээс “Гялс банк” үйлчилгээг харилцагчдынхаа хэрэглээ болгох зорилгоор 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд “Гялс банк”-нд шинээр бүртгүүлсэн харилцагчийнхаа эхний жилийн хураамжийг чөлөөлснийг дуулгахад таатай байна. 
Мөн ондоо багтан Гялс банк үйлчилгээнд бүртгүүлж, апликейшныг гар утсандаа суулган хоёроос доошгүй гүйлгээ хийгээд 20 ширхэг смарт утасны эзэн болох эрхийн төлөөх өрсөлдөөрэй.  Харилцагч та “Гялс банк”-нд бүртгүүлэхээр шийдсэн бол өөрт ойрхон Төрийн банкны салбар нэгж руу яараарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны www.statebank.mn веб сайт болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас лавлаарай. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595


 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube