Банкны баталгаа гаргах

-      Харилцагчийн хүсэлтийг үндэслэн гуравдагч этгээд буюу захиалагчид Банкны баталгаа гаргах, захиалагчийн анхны шаардлагыг бичгээр хүлээн авсан даруй харилцагчийн өмнөөс баталгаанд дурдсан хэмжээний мөнгөн төлбөрийг гүйцэтгэх үүрэг хүлээж буй үйлчилгээ юм. Та дараах баталгаа, батлан даалтыг гаргуулж болно.

Тендерийн баталгаа: Тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө тендерт оролцогч өөрийн тендерийг буцааж авах, зааварчилгааны дагуу гэрээ байгуулаагүй болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй байх, үнийн алдааны залруулгыг хүлээн зөвшөөрөхгүй байх зэргээс сэрэмжлэх зорилгоор харилцагчаас гаргасан хүсэлтийн дагуу захиалагчид хандан гаргаж буй банкны баталгаа юм.

Гүйцэтгэлийн баталгаа: Бараа нийлүүлэх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх авсан харилцагчийн гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж түүний хүсэлтээр гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид хандан гаргаж буй банкны баталгаа юм.

Урьдчилгаа төлбөрийн баталгаа: Захиалагч урьдчилгаа төлбөр төлөх тохиолдолд уг төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах үүргийг нь баталгаажуулж, харилцагчийн хүсэлтээр захиалагчид гаргаж буй банкны баталгаа юм.

Чанарын баталгаа: Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулж, банкаар гаргуулж буй баталгааг хэлнэ. Чанарын баталгааг зөвхөн эх үүсвэртэй тохиолдолд гаргах бөгөөд гаргах дээд хугацаа нь 3 жил хүртэл байна.

Бусад төрлийн төлбөрийн баталгаа: Харилцагчийн хүсэлтээр гэрээ байгуулах эрх олгох, гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ биелүүлэхийг баталгаажуулан гаргаж буй нийтлэг бус банкны баталгаа юм.

Гаалийн баталгаа: Харилцагчийн хүсэлтээр гаалийн болон бусад төрлийн татварыг төлөх үүргийг баталгаажуулан Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан маягтын дагуу банкнаас үйлдэж гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулан хүргүүлж буй банкны баталгаа юм.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК