Автомат хуримтлалын үйлчилгээ

Үйлчилгээний нөхцөл:

  • Төлбөрийн гүйлгээний доод хэмжээ: 5,000₮ бөгөөд гүйлгээ хийсэн данснаас 5 минутын дотор бүхэлчилсэн дүнгийн зөрүүгээр хуримтлалын хадгаламжид шилжүүлэг хийгдэнэ.
  • Хуримтлалын хадгаламжид шилжүүлэх дүнгийн доод хэмжээ буюу бүхэлчилсэн дүнгийн зөрүү 100₮-с дээш байна.

Үйлчилгээ

Хураамж

Үйлчилгээнд бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах

Хураамжгүй

Жилийн хураамж

1,000 төгрөг

Автомат хуримтлал үйлчилгээгээр хуримтлал үүсгэх сонголт

Зарлагын дүнгээс

Мянгачлах, Таван мянгачлах, Арван мянгачлах, Тавин мянгачлах, Зуун мянгачлах 

  • Бүхэлчлэл: Таны хийсэн төлбөрийн гүйлгээний дүнгээс доорх 3 сонголтоор бүхэлчлэл тооцогдоно. Жишээ нь 12,277 төгрөгийн төлбөр хийгдсэн бол:
  • Мянгачлах сонголтоор:                    12,277₮ Þ 13,000-12,277=733₮ зөрүү
  • Таван мянгачлах сонголтоор:          12,277₮ Þ 15,000-12,277=2,733₮ зөрүү
  • Арван мянгачлах сонголтоор:         12,277₮ Þ 20,000-12,277=7,733₮ зөрүү
  • Автомат хуримтлалын үйлчилгээний жилийн хураамж 1,000 төгрөг

Хуримтлалын хадгаламжийн нөхцөл:

Хуримтлалын хадгаламж нь Автомат хуримтлалын үйлчилгээнд холбох зориулалт бүхий төгрөгийн хугацаатай хадгаламж байна.

Хуримтлалын хадгаламж

Төгрөг /жилийн хүү/

365 хоног

12%

Доод үлдэгдэл

0 төгрөг

Таны бүтээгдэхүүний хугацаа дуусахаас долоо хоногийн өмнө таны бүртгэлтэй и-мэйл хаяг, Гялсбанк /танд ирсэн мэдээлэл/ - аар мэдээлэл хүргэгдэнэ.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК