Банкны вэб суваг

Бид танд банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх хамгийн өргөн боломж бүхий Гялсбанкны үйлчилгээг санал болгож байна.

Та Гялсбанк үйлчилгээний вэб сувгаар нэмэлт төхөөрөмж буюу васко төхөөрөмж ашиглахгүйгээр гүйлгээ хийх, хэрэглээний төлбөр болон гар утасны ярианы төлбөрөө төлөх, нэгжийн карт худалдан авах, данс нээх, цахим үйлчилгээнд бүртгүүлэх, онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авах зэрэг олон боломжтой.

Та Гялсбанк үйлчилгээний вэб сувгаар хандаж дараах үйлчилгээг аваарай 

  • Өөрийн данс хооронд болон Төрийн банкны данс хооронд шилжүүлэг хийх;
  • Бусад банкны дансруу шилжүүлэг  хийх;
  • Гадаад шилжүүлэг хийх;
  • Хэрэглээний төлбөрөө бүртгүүлэх, лавлах, төлөх (Цахилгаан, Контор, СӨХ, Суурин утас, Кабель, Интернэт гэх мэт )
  • Хэрэглээний төлбөрөө автоматаар төлөх үйлчилгээнд холбох 
  • Цахим төгрөг (АТМ-ээс картгүйгээр бэлэн мөнгө авах) үйлчилгээний гуйвуулгын код авах;
  • Гар утасны ярианы төлбөр төлөх, нэгжийн карт худалдан авах;
  • Онлайн хадгаламж барьцаалсан зээл авах, зээлийн төлбөр төлөх;
  • Харилцах, хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн данс нээх;
  • Харилцах болон хугацаагүй хадгаламжийн дансаа хугацаатай хадгаламжид шилжүүлэх 
  • Карт захиалах;
  • Онлайнаар арилжааны хэлцэл хийх;
  • Интернэт пин код авах;
  • Гүйлгээний лимит нэмэх хүсэлт илгээх;
  • Цахим үйлчилгээнд бүртгүүлэх, бүртгэлээ өөрчлөх;
  • Захиалгат шилжүүлэг үүсгэх, лавлах, засах;
  • Багц гүйлгээ хийх / нэг үйлдлээр олон данс руу зэрэг гүйлгээ хийх юм./;
  • Торгууль төлөх;
  • СУИС-ийн төлбөр төлөх; 
  • MNBC,DDISH кабелийн төлбөр төлөх
  • Татвар төлөх

Та дараах нэмэлт үйлчилгээг авах боломжтой.

  • Хугацаатай хадгаламжийн дансны хугацаа сунгах захиалга өгөх;
  • Дансаа нэмэх, хасах;
  • Гүйлгээний лимит нэмэх хүсэлт илгээх;
  • Цахим үйлчилгээнд бүртгүүлэх;
  • Картаа хаах, нээх;
  • Нэвтрэх нэр болон нэвтрэх нууц үгээ өөрчлөх;
  • Ханшийн тооцоолуур ашиглах;
  • Гүйлгээний загвар үүсгэх /байнга хийгддэг гүйлгээг загвар болгон хадгалах ба хадгалсан загвараа дахин ашиглах юм/;
  • Банкнаас мэдээлэл авах, банкинд санал хүсэлт илгээх.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ (ХУРААМЖ)-ИЙГ ЦАХИМААР ТӨЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Нийгмийн даатгалын лавлагааны хураамж
  • Сайн дурын даатгалын шимтгэл
  • Эрүүл мэндийн даатгалын хураамж

Нийгмийн даатгалын төлбөр төлөх зааврыг ЭНД-ээс авна уу

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК