ГЯЛСБАНК ҮЙЛЧИЛГЭЭНД ОНЛАЙН БҮРТГҮҮЛЭХ

Та Төрийн банканд данстай бол дансаа интернэтээр, гар утсаараа удирдах, хянах боломжийг олгодог Гялс банк үйлчилгээ-нд  онлайнаар бүртгүүлэх боломжтой. Та Төрийн банкны вэбсайтын Гялс банк үйлчилгээнд бүртгүүлэх хэсэгт өөрийн мэдээллийг оруулан хүсэлтээ илгээж, энэхүү үйлчилгээнд бүртгүүлэн дансаа онлайнаар удирдах боломжтой болно.

  • Та ОНЛАЙН үйлчилгээг авахдаа Хүсэлт хүлээн авах хэсэгт өөрийн хувийн мэдээллээ оруулж үйлчилгээний гэрээг уншиж танилцан, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ товчийг дарснаар банкны onlinebanking@statebank.mn албан ёсны хаягаас таны и-мэйл хаягт хариу илгээгдэнэ.
  • Та зааврын дагуу баримтуудыг хэвлэн авч, Монгол Улсад суугаа бол нотариатаар, гадаад улсад амьдарч байгаа бол тухайн улсад суугаа Монгол улсын элчин сайдын яам, Консулын газар, Төлөөлөгчийн газраар дамжуулан бичиг баримтын баталгаажуулсан хуулбарын хамт баталгаат шуудангаар Төрийн банкинд илгээгээрэй.
  • Банк таны илгээсэн баталгаат шууданг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор шалган баталгаажуулж, сонгосон үйлчилгээнд бүртгэх ба энэ тухай хариу мэдээллийг таны  мэйл хаягт илгээх болно.

Таны онлайн хадгаламж нээгдсэнээс хойш хуанлийн 30 хоногийн дотор дансандаа мөнгө байршуулахгүй бол уг данс хаагдахыг анхаарна уу.

Монгол улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын хаягийг ЭНД дарж авна уу. http://consul.mn/05dtg.php http://consul.mn/info1.php

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК