Хувийн дугаар үйлчилгээ

Хувийн дугаар үйлчилгээ нь 4-8 оронтой дугаарыг дансны дугаарын оронд ашиглан гүйлгээ хийх боломжтой Төрийн банкны дэвшилтэт шинэ үйлчилгээ юм.

Та Хувийн дугаар үйлчилгээг ашиглан дараах сувгуудаар шилжүүлэг хийх боломжтой. Үүнд:

  • Гялс банк үйлчилгээгээр
  • Төрийн банкны АТМ-аас
  • Төрийн банкны салбар нэгжүүдээс

Хувийн дугаар үйлчилгээний онцлог: НЭГ харилцагч ГУРВАН хувийн дугаар сонгох ба харилцагч хувийн дугаараа өөрчлөх, үйлчилгээг идэвхигүй болгох боломжтой. Үйлчилгээг идэвхигүй болгосон тохиолдолд тус хувийн дугаарыг өөр харилцагч сонгох боломжтой болно.  Та дансны дугаарын оронд ашиглагдах Хувийн дугаараар хүссэн дугаараа сонгох боломжтой.  Жишээ нь: Төрсөн он сар өдөр, утасны дугаар, авто машины дугаар гэх мэт.

 

Хувийн дугаар-аар мөнгө хүлээн авах: Мөнгө шилжүүлэгч нь шилжүүлэг хийхдээ таны дансны дугаарын оронд “Хувийн дугаар”-аар шилжүүлэг хийх боломжтой. Мөнгө шилжүүлэгч нь Гялс банк үйлчилгээ болон АТМ ашиглан таны Хувийн дугаараар мөнгө шилжүүлэхэд бүртгүүлсэн гар утсанд шилжүүлгийн мэдээллийг мессежээр илгээнэ.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК