АВТОМАТ БИЛЛИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  • Үйлчилгээнд бүртгүүлсэн байхад харилцагч та ямар нэгэн нэмэлт үйлдэл хийхгүй бөгөөд банк сар бүр төлөлтийн гүйлгээг автоматаар хийдэг.
  • Та төлөлт хийгдэх өдөр, төлбөрийн төрлөө сонгоно. /Та төлөлт хийгдэх өдрийг дансандаа орлого орж ирэх өдөртэй уялдуулан сонгоорой. Жишээлбэл: Таны цалин сар бүрийн 10-нд орж ирдэг бол та төлбөр хийгдэх өдрөө 10-ны өдрөөс хойш гэх мэтээр өөрийн хүссэн өдрийг сонгох боломжтой. Таны төлбөр төлөхөөр сонгосон өдөр нь амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр гэдгээс үл хамааран төлөлт автоматаар хийгдэх болно./
  • Төлбөрийн дараалал сонгох боломжтой. /Хамгийн эхэнд төлөгдөх төлбөрийг сонгож, дарааллуулах боломжтой./
  • Таны төлбөрийн нэхэмжлэл, төлбөр төлөгдсөн тухай мэдээллийг сар бүр ирсэн даруйд нь мессежээр, и-мэйлээр илгээнэ. /Таны бүртгүүлсэн утасны дугаар болон и-мэйл хаягруу төлбөрийн нэхэмжлэл ирсэн, төлбөр төлөгдсөн эсэх мэдээллийг тэр даруй илгээх болно./
  • Шаардлагатай тохиолдолд төлбөрийн баримтаа банкинаас баталгаажуулж авч болно. /Төлбөр төлөгдсөн баримтаа баталгаажуулж авах шаардлага гарвал сүүлийн 1 жил доторх баримтаа үнэгүй баталгаажуулж авах боломжтой./
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК