ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ /ЖИЛИЙН 6%/

Орон сууц шинээр худалдан авах зээл хүсэгчийн өргөдөл хүлээн авахад бүрдүүлсэн байх материал хамтран зээлдэгч болон батлан даагчтай бол мөн бүрдүүлнэ.

  • Орон сууцны ипотекийн зээлийн өргөдлийн маягт,
  • Зээлдэгч, хамтран зээлдэгч болон батлан даагч нь хувиараа аж ахуйн нэгж эрхэлдэг бол татварын өр төлбөргүй болох тухай тодорхойлол
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны лавлагаа
  • Худалдан авах орон сууцны гэрчилгээ, ЭХЭУБГ-аас авсан лавлагаа
  • Орон сууц худалдах, худалдан авах гэрээ
  • Өргөдлийн хураамж төлсөн баримт
  • Бусад банк болон ББСБ-д зээлтэй бол холбогдох гэрээ, дансны хуулга
  • Урьдчилгаа төлбөр Төрийн банкинд байршуулсан байх эсвэл урьдчилгаа төлбөр төлсөн болохыг баталгаажуулсан баримт, гэрээ байх, нэмж үл хөдлөх хөрөнгө барьцаалах тохиолдолд барьцаалах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл
  • Цалингийн орлогыг  нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажуулах, нийгмийн даатгалын дэвтэр нотариатаар баталгаажуулсан байх,
  • Өрхийн орлого тодорхойлох баримтууд, хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн тогтмол орлогыг нотлох баримтууд
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх,  нотариатаар баталгаажуулсан байх,
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК