ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ /ЖИЛИЙН 6%/

Орон сууцны ипотекийн зээл шинээр авах, харилцагч нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрхзүйн бүрэн чадамжтай байх,
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх,
  • Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Төрийн албан хаагчдын орон сууцны зээлд хамруулах журам”, “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх,
  • Зээлийн хугацаанд амь насны даатгалд хамрагдсан байх,
  • 12 сараас доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан туршлагатай байх ба одоогийн ажилдаа 12 сараас бага хугацаагаар ажиллаж байгаа бол өмнөх ажил эрхлэлтийн талаарх мэдээллийг давхар авсан байх,
  • Зээлийн урьдчилгаа төлбөрийг Төрийн банкны дансанд байршуулсан байх эсвэл банкны эскроу дансанд байршуулах,
  • Өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.
  • Төрийн банкны зээлийн журамд заасан шаардлагууд
  • Үндсэн зээлдэгч нь Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх ба тус заалт нь хамтран зээлдэгчид хамаарахгүй
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК