ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ДААТГАЛ

 

1. ИПОТЕКИЙН ЗЭЭЛДЭГЧИЙН  АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ

Даатгалын зүйл:

  • Ипотекийн /Орон сууц, амины сууц/ зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд.

Даатгалын хамгаалалт:

Ердийн даатгалын компанийн хувьд:

Үндсэн эрсдэл:

  • Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах;
  • Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах.

Нэмэлт эрсдэл:

  • Зүрх гэнэт зогсох
  • Цус харвах

“Гэнэтийн осол” гэдэгт дараах зүйлийг ойлгоно. Үүнд:

  • Үйлдвэрлэлийн осолд өртөх;             
  • Байгалийн эрсдэл: хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочир хүйтрэлт, хүйтэн бороо, үер усны аюул аянга, гал түймэр;
  • Ахуйн эрсдэл: элдэв зүйлд цохигдох, хавчигдах, хавчуулах, халтирах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наранд цохиулах, угаартах, хорт хий, эмийн зүйл, ургамалд хордох, амьтан шавьжид өртөх;
  • Зам тээврийн осол;    
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл.

 

2. ИПОТЕКИЙН ОРОН СУУЦНЫ ДААТГАЛ БОЛОН АМИНЫ СУУЦНЫ ДААТГАЛ

 

Даатгалын хамгаалалт:

Ердийн даатгалын компани:

Үндсэн эрсдэл:

  • Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлтээс учирсан хохирол;
  • Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзлээс учирсан хохирол;
  • Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгийн нөлөөллөөс учирсан хохирол;
  • Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи гэх мэт/, орон сууцны даатгалын хувьд газар хөдлөлт хамаарахгүй;
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй учруулсан аливаа хохирол. /Үүнд хулгайн эрсдэл хамаарахгүй/;
  • Хулгай, дээрмийн сэдлээр учирсан хохирол.

Нэмэлт эрсдэл:

  • Өөрийн хүлээх хариуцлага байхгүй

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК