ХУДАЛДААНЫ ЗЭЭЛ

Төрийн банк нь гадаад худалдаа эрхлэгчдэд зориулж хямд хүүтэй дараах төрлийн зээлүүдийг олон улсын хөгжлийн банктай хамтран санал болгож байна. Үүнд:
1. Импортын зээл
Импортлогчийн барааны төлбөрийг санхүүжүүлнэ (Import loan).
2. Экспортын зээл
Ачилтын өмнөх санхүүжилт: (Pre-shipment financing) гэж барааны ачилтаас өмнө экспортлогчийн бараа, үйлчилгээг үйлдвэрлэж, борлуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхийг хэлнэ.
Ачилтын дараах санхүүжилт: (Post-shipment financing) гэж бараа, үйлчилгээг нийлүүлснээс хойш тодорхой урт хугацааны дараа импортлогчоос төлбөр хүлээн авах тохиолдолд экспортлогчид тус хугацаанаас өмнө урьдчилж олгох зээлийг хэлнэ
 
Давуу талууд:
• WORLD WIDE: Дэлхийн аль ч улсын худалдааны түншээс бараа, үйлчилгээ импортлох болон экспортлоход санхүүжилт олгоно;
• LOW COST: Хямд хүүтэй санхүүжилтэд хамрагдах боломжтой;
• FLEXIBILITY: Төлбөр тооцооны олон хэлбэрүүдийг ашиглан барааны төлбөрийг шилжүүлэх, хүлээн авах боломжтой.
 
Зээл хүсэгчид тавигдах шаардлага:
1. Гадаад худалдааны гэрээ байгуулах шатанд буюу барааны ачилт эхлэхээс өмнө банкинд хүсэлт гаргах;
2. Олон жил бизнес, үйлдвэрлэл эрхэлсэн туршлагатай, нэр хүндтэй  худалдааны түнштэй гэрээ, хэлцэл байгуулах;
3. Барааны төлбөрийг шилжүүлэх, хүлээн авахад Төрийн банкны дараах үйлчилгээний аль нэгийг ашиглана. Үүнд:
• Аккредитив 
• Төлбөрийн баталгаа 
• Гадаад инкасс 
• Гадаад гуйвуулга 
4. Харилцагч нь татварын, шүүхийн шийдвэрээр төлөх аливаа өр төлбөргүй байх;    
5. Харилцагч нь зээлийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
 
Зээлийн үе шатууд:
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК