МӨНГӨ УГААХ ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. Төрийн банк нь үйл ажиллагаагаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс ангид байлгах зорилгоор Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хорооноос (ФАТФ) гаргасан зөвлөмж, Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтэй тэмцэх тухай хууль болон Монголбанкнаас батлан гаргасан эрх зүйн баримт бичгүүдийг мөрдлөг болгон  ажиллаж байна.
  2. Бид банкны үйл ажиллагааг Олон Улсын (НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, ФАТФ, Базелийн хороо) болон дотоодын эрх бүхий байгууллагын стандарт, шаардлагад нийцүүлэх чиглэлээр дотоодод мөрдөгдөх хөтөлбөр, журмыг боловсруулж, харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх, Олон Улсын хориг арга хэмжээний жагсаалтуудтай гүйлгээний мэдээллийг тулгах тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн банкны ажилтнуудад харилцагчийг таньж мэдэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголт, мэдээллийг танхимын болон онлайн сургалтаар дамжуулан олгож байна.
  3. Төрийн банк нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод үйл ажиллагааны талаарх мэдээллийг гадаад улсын банк санхүүгийн байгууллагад хүргүүлэх, мэдээлэл солилцохдоо олон улсад жишиг болсон “Wolfsberg group”-ээс гаргасан стандарт асуулгыг ашигладаг.
  4. Хууль эрх зүй
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК