ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ДААТГАЛ

 

ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ДААТГАЛ

Даатгалын зүйл:

  • Тоног төхөөрөмж  /Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах үйл ажиллагаанд ашиглагдах зориулалттай суурилуулдаг болон суурилуулдаггүй бие даасан тоног төхөөрөмж байна./;
  • Цахилгаан бараа  /Үүнд: гар утас, таблет, зөөврийн компьютер хамаарахгүй/;
  • Тавилга  /Гэр ахуйн болон албан тасалгааны тавилга/;
  • Монгол гэр;
  • Гар утас, таблет, зөөврийн компьютер;
  • Лангууны бараа материал;
  • Агуулахын бараа материал.

 

Даатгалын үнэлгээ:

  • Зах зээлийн үнийг баримтална.

Лангууны болон агуулахын бараа материалын даатгалуудын хувьд:

 

    • Бараа материалын сарын дундаж үлдэгдэлийн үнэ байна.

Даатгалын хамгаалалт:

Үндсэн эрсдэл: 

    • Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлтээс учирсан хохирол;
    • Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзны нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөллөөс учирсан хохирол;
    • Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгийн нөлөөллөөс учирсан хохирол;
    • Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи гэх мэт/;
    • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учруулсан хохирол /үүнд хулгайн эрсдэл хамаарахгүй/;
    • Тээвэрлэх, зөөвөрлөх, буулгах, суурилуулах үеийн эрсдэл;
    • Бүхэлд нь хулгайд алдах.

Нэмэлт эрсдэл

    • Өөрийн хүлээх хариуцлага байхгүй.
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК