ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын зорилго:

  • Энэхүү даатгал нь Жолоочийн тухай хуулийн дагуу хийгддэг бөгөөд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм.

 

Даатгалд хэн хамрагдах вэ?

  •  Тээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн бүр
  •  Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамаараад мэргэшсэн жолооч болон С, D ангиллын жолооч нар заавал даатгуулна.

 

Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?

Жолооч нь авто тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ

  •  Бусдын амь насанд учруулсан хохирол
  •  Бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол
  •  Бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол

 

Жолоочийн даатгалын талаарх мэдээ мэдээллийг, жолоочийн даатгалын хуулийг хэрэгжүүлэгч байгууллага болох “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-ын сайтаас орж үзнэ үүwww.ami.mn 
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК