“Автотээврийн хэрэгсэл” гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг хэлнэ.
Даатгалын зүйл:
- Мотоцикл;
- В ангиллын тээврийн хэрэгсэл;
- С ангиллын тээврийн хэрэгсэл;
- D ангиллын тээврийн хэрэгсэл;
- В ангиллын цахилгаан тээврийн хэрэгсэл;
- Е ангиллын чиргүүл.
Даатгалын үнэлгээ:
- Зах зээлийн үнийг баримтална.
Даатгалын хамгаалалт:
- Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол;
- Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн/;
- Байгалийн эрсдэл /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн газар хөдлөлт, үер, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи гэх мэт/;
- Биет зүйл унах /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн/;
- Тээврийн хэрэгсэлд цахилгааны богино холболтын улмаас үүссэн галын эрсдэл;
- Даатгуулагчаас гадна жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдсэн этгээд тээврийн хэрэгслийг жолоодох үеийн зам тээврийн осол.
Зогсоол болон гражид байх үеийн эрсдэл:
- Тээврийн хэрэгслийг оруулах, гаргах, хөдөлгөх, байрлуулах үеийн;
- Сантехникийн гэмтлийн улмаас усанд автах, ус чийгийн нөлөөлөл;
- Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учрах эрсдэл /шил хагарах, цохиулах, мөргүүлэх, мөргөөд зугтах/.
Эд ангийн болон бүхэлд нь хулгайд алдах.