Цахим банк

1.    Цахим банкны үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд хаана хандах вэ?

  • Иргэн: Та өөрт ойрхон байрлах Төрийн банкны салбар нэгжид хандана. 

  • Байгууллага: Интернет банкны үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд байгууллагын тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан албан бичигтэйгээ данс байршиж буй салбар нэгжид хандана.

2.    Интернет банкныхаа нууц үгийг буруу хийж байгаад блоклуулчихлаа одоо яах вэ?

  • Иргэн: Урьд нь нэвтэрч нууц асуулт хариулт бөглөж байсан бол нууц үг сэргээх цэсээр ороод нууц үг мартсан сонголтыг зааврын дагуу үргэлжлүүлэн шинэ нууц үг мэйл хаягаараа авна. Авсан нууц үгээ ашиглан нэвтрэх боломжтой.

  • Байгууллага: Байгууллагын тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан албан бичигтэйгээ данс байршиж буй салбар нэгжид хандана

3.    Интернет банк үйлчилгээнд холбуулсан дансууд дээрээ нэмж данс холбож болох уу?

  • Иргэн: Интернет банканд нэвтэрч ороод данс – данс нэмэх сонголтоор орж өөрийн дансаа нэмж болно.

  • Байгууллага: Байгууллагын тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан албан бичигтэйгээ данс байршиж буй салбар нэгжид хандана

4.    Мобайл, мессеж банкны эрх блоклогдсон байна. Яаж сэргээх вэ?

  • Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорттайгаа өөрт ойр байрлах Төрийн банкны салбар нэгжид хандана.

5.    Цахим үйлчилгээнд бүртгүүлэхгүйгээр байрны төлбөрөө онлайнаар төлж болох уу?

  • Та манай сайт руу хандан и-биллинг үйлчилгээнд бүртгүүлснээр байрны төлбөрөө лавлан, Төрийн банкны картаар төлбөрөө төлж болно. /картны онлайн гүйлгээ хийх Ипин кодыг 1881 утсанд холбогдон идэвхижүүлнэ/

6.    Надад дансны орлого зарлагын мэдээ мессежээр ирдэг. Үлдэгдлээ яаж шалгах вэ?

  • Мессеж мэдээгээр зөвхөн дансны орлого зарлагын мэдээ очдог ба үлдэгдэл шалгадаггүй үйлчилгээ юм. Мобайл, мессеж банкны үйлчилгээнд салбар нэгжид хандан бүртгүүлэх боломжтой.

7.    Мессеж мэдээ үйлчилгээнд бүртгэлтэй боловч утсанд мэдээлэл ирэхгүй юм.

  • Мессеж мэдээ үйлчилгээний шимтгэлээ авч чадаагүй болохоор түр зогссон байж болно. Дансандаа орлого хийгээд 131881 тусгай дугаар руу on гэсэн мессежийг илгээнэ үү.

8.    Картгүйгээр бэлэн мөнгө авч болох уу? Бичиг баримт байхгүй байна.

  • Болно. Та манай цахим төгрөг үйлчилгээг сонгоорой.

9.    Цахим банкны үйлчилгээгээ хаалгахын тулд хаана хандах вэ?

  • Өөрт ойр байрлах Төрийн банкны салбар нэгжид хандана.

10. Цахим банкны үйлчилгээнд онлайнаар бүртгүүлж болох уу?

  • Та www.statebank.mn вэб хуудасны гялс банкны шинэ хэрэглэгч болох цэсээр хандан бүртгүүлээрэй. Байгууллагын хувьд өөрт ойр байрлах салбар нэгжид хандана.

11. Интернэт банкны гүйлгээний лимитийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

  • Интернэт банкны эрхээрээ нэвтрэн орж хүсэлт илгээх цэсний “Гялсбанкны лимит нэмэх хүсэлт”-ийг бөглөн илгээнэ. Онлайнаар 100 хүртэлх сая, салбар нэгжид хандан 500 сая хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой.

12. Шинэ төхөөрөмжөөс интернэт банкинд нэвтрэхэд баталгаажуулах код яаж авах вэ?

  • Өөрийн бүртгэлтэй утасны дугаар болон мэйл хаягт баталгаажуулах код хүлээн авна. Та мэйлээр баталгаажуулах код авах бол contact@statebank.mn хаягт гар өргөдөл, өргөдлөө барьсан селфи зураг, цахим үнэмлэхний зургийн хамт илгээнэ.

13. Би гадаадад амьдардаг. Интернэт банкны нууц үгээ блоклочихсон юм. Яах вэ?

  • Өөрийн бүртгэлтэй мэйл хаягнаасаа contact@statebank.mn хаягт Карт болон цахим үйлчилгээний нэмэлт хүсэлт  маягтыг гараар бөглөөд нууц үг болон нууц асуулт хариулт сэргээх хүсэлтээ бичээд илгээнэ. /Өөрийн бичиг баримт буюу цахимт үнэмлэхний зургийг ар өвөргүй дарж явуулж буй мэйлдээ хавсаргаарай./

14. Би бүртгэлтэй дугаар болон мэйл хаягаа интернэт банкаараа сольж болох уу?

  • Бүртгэлтэй мэйл хаягаа харилцагчийн мэдээлэл цэсний мэдээлэл шинэчлэх-ийг дарж орон солино. Харин утасны дугаараа өөрт ойр байрлах салбар нэгжид бичиг баримттай очин солиулна.

15. Надад төрийн банкны данс байхгүй салбарт очихгүйгээр байрны төлбөрөө төлж болох уу?

  • Та И-Биллинг үйлчилгээнд бүртгүүлж бусад банкны карт болон интернэт банкаараа төлөх боломжтой.

16. Биллинг үйлчилгээгээр төлбөр төлсөн и-баримтаа яаж авах вэ?

  • Таны И-Биллинг үйлчилгээнд бүртгүүлсэн мэйл хаягт НӨАТ-ын баримт очих болно.
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК