Хадгаламж

1.    Хугацаагүй хадгаламжийн хүү хэзээ дансанд ордог вэ?

  • Жилийн эцэст хугацаагүй хадгаламжийн үндсэн дансандаа хүү нэмэгдэж орно.

2.    Хугацаатай хадгаламжийн дансандаа сар бүр тогтмол орлого хийдэг юм. Орлогын мэдээллийг мэссэжээр авч болох уу?

  • Мэдээллийг Мессэж мэдээ үйлчилгээгээр авч болно. Гэхдээ харилцагчийн нэр дээр байгаа өөр харилцах данснаас мессэж мэдээ үйлчилгээний хураамж 50 төгрөгийг авах учраас тухайн харилцах данс мессэж мэдээ үйлчилгээний шимтгэл авагдах үлдэгдэлтэй байгаа тохиолдолд мессэж мэдээ очно.

3.    Хугацаатай хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцалж мөнгөө авч болох уу? Ямар бичиг баримт бүрдүүлж очих вэ?

  • Хугацаагаа цуцалж мөнгө авч болно. Энэ тохиолдолд хугацаатай хадгаламжийн гэрээнд заасан хүү бодогдохгүй, жилийн 2%-иар тооцож хүүг олгоно.

4.    Хадгаламжийн дэвтрээ гээсэн тул яаж дахин авах вэ?

  • Төрийн банкны аль ч салбар нэгж дээр очиж дахин авах боломжтой.


5.    Хадгаламжийн дэвтэр шинээр авахад ямар үнэтэй вэ?

  • 1000 төгрөг тушаагаад дахин шинэ дэвтэр авч, дансны орлогоо нөхөн бичүүлэх боломжтой.

6.    Малчны хадгаламжийг малчин биш, малгүй хүн нээлгэж болох уу?

  • Болно. Гэхдээ Улаанбаатарт энэ төрлийн хадгаламжийг нээхгүй зөвхөн орон нутагт болон Налайх, Багануур дүүрэг, Гачуурт тосгонд байрших салбар нэгж дээр харилцагчийн харьяалал харгалзахгүй нээнэ.

7.    Хадгаламжаа цуцлахад заавал данс нээлгэж байсан салбартаа хандах ёстой юу?

  • Үгүй. Тантай ойр байрлах Төрийн банкны аль ч салбар, нэгж дээр очиж хадгаламжийн хугацааг цуцлах боломжтой.

8.    Хадгаламжийн дэвтрээ иргэний үнэмлэхтэйгээ хамт гээчихсэн юм. Олсон хүн нь миний мөнгийг авчих болов уу? Яах бол.

  • Таны бичиг баримтыг ашиглан таны данснаас мөнгө авах боломжгүй.

9.    Ах дүүгийнхээ байрыг урьдчилгаа төлбөрийнхөө барьцаанд тавих боломжтой юу?

  • Боломжгүй. Урьдчилгаа төлбөрийг заавал төрийн банкны дансанд бэлнээр байршуулсан байх  шаардлагатай.

10.    Харилцах дансны доод үлдэгдэл нь хэд байдаг вэ ?

  • Иргэдийн төгрөгийн харилцах дансны  доод  үлдэгдэл 1,000 төгрөг
  • Байгууллагын харилцах дансны доод үлдэгдэл 10,000 төгрөг
  • Байгууллагын урьдчилсан хүүт харилцах дансны доод үлдэгдэл 100,000 төгрөг

11.    Салбарт очихгүйгээр хадгаламжаа цуцалж болох уу?

  • Та интернэт банкаараа хадгаламжаа цуцлах мөн хугацаа сунгах боломжтой.

12.    Хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцалбал яах вэ?

  • Хадгаламжийн гэрээнд заасан хүү бодогдохгүй бууруулсан хүү буюу жилийн 2.4 хувиар тооцогдоно.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК