Картын үйлчилгээ

1.    Картаараа онлайн гүйлгээ хийх үед Ипин код шаарддаг. Энэ кодыг хаанаас авах вэ?

  • Ипин кодыг Харилцагчийн мэдээллийн төв 1800- 1881-т холбогдон авна.


2.    Төрийн банкны карттай харилцагч АТМ-с өдөрт дээд тал нь хэдэн төгрөг авах боломжтой вэ?

  • Алтан карт-5,000,000 төгрөг, Бусад төрлийн бүх карт-3,000,000 төгрөг


3.    АТМ-с 1 удаа гарах мөнгөн дүнгийн дээд хэмжээ хэд вэ?

  • 800,000 төгрөг


4.    Төрийн банкны АТМ-с бусад банкны данс руу мөнгөн шилжүүлэг хийх боломжтой юу?

  • Боломжгүй. Та Төрийн банкны цахим үйлчилгээг ашиглан банк хооронд гүйлгээ хийх боломжтой.


5.    Картаа АТМ-д залгиулсан тохиолдолд яах вэ?

  • Төрийн банкны Харилцагчийн Мэдээллийн Төв 1800-1881-рүү  хандан мэдээллийг авна.


6.    Карт захиалахад хаана очих вэ?

  • Та өөрт ойрхон Төрийн банкны аль ч салбар нэгж дээр очиж карт захиалан авах боломжтой.


7.    Захиалсан картаа хэзээ авч болох вэ?

  • УБ хотод ажлын 2-3 хоног, Орон нутагт 7-14 хоногийн дараа карт захиалсан салбар нэгжээсээ авна.

8.    Ипин кодыг хаанаас яаж авах вэ?

  • Ипин кодыг интернэт банкны Карт цэс, АТМ, Харилцагчийн мэдээллийн төв /1800-1881/-д холбогдон авах боломжтой.

9.    Картын пин кодоо мартсан бол заавал салбарт хандах уу?

  • Салбар нэгжид хандах мөн интернэт банкаараа нэвтрэн Карт цэсний Пин код шинээр авах цэсээр пин код шинэчлэх боломжтой.

10.   Салбарт хандахгүйгээр карт захиалж болох уу?

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК