8 хувийн орон сууцны зээл

1. Зээлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах боломжтой вэ? Мөн танай аль салбаруудад хандах ёстой вэ?

  • Та манай банкны 24 цагаар ажиллах Харилцагчийн мэдээллийн төв 1800-1881-рүү  холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой ба Төрийн банкны Гадаад хэргийн яам болон Бөмбөгөр салбаруудад хандах боломжтой. /холбогдох утас 70121708, 313793/

2. Зээлд хамрагдахад өрхийн орлого хэд байх ёстой вэ?

  • Зээлийн сар бүрийн тогтмол төлбөр нь өрхийн нийт орлогын 45 хувиас хэтрэхгүй байх шаардлагатай.


3. Урьдчилгаа төлбөрийн доод хэмжээ нь хэд байх ёстой вэ?

  • Урьдчилгаа төлбөрийн доод хэмжээ нь 30 хувь байна.

4. Өмнө нь 6 хувьтай зээл аваад төлөөд дуусчихсан, 8 хувьтай зээл авч болох уу?

  • Өмнөх зээлийн үлдэгдэлгүй бол хамрагдах боломжтой.


6. Орон нутагт байгаа хүн энэ зээлд хамрагдах боломжтой юу?

  • Та тухайн орон нутагт байрлах Төрийн банкны салбар, нэгжид хандан хамрагдах боломжтой.


7. Худалдаж авч байгаа байр маань ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ буюу орон сууц ордертой, 80м2-аас дээшгүй байх ёстой.

8. Хувиараа бизнес эрхэлдэг хүн зээлэнд харагдах боломжтой юу?

  • Боломжтой.


9. Би гадаадад амьдардаг энэ зээлд хамрагдах боломжтой юу?

  • Боломжтой,  хамтран зээлдэгч нь монгол улсад оршин суудаг зээл төлөлцөх орлогын эх үүсвэртэй монгол улсын иргэн байх ёстой.


10. Би цалингийн зээлтэй заавал зээлээ хааж байж энэ зээлд хамрагдах уу?

  • Орлого нь хүрэлцээтэй. Зээлийн төлбөр нь Таны өрхийн орлогын 45 хувиас хэтрэхгүй бол заавал цалингийн зээлээ хаах шаардлагагүй.
     
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2020 Төрийн банк ХХК