Түгээмэл асуултууд

  • Өөр банкны картаа Төрийн банкны АТМ-д залгиулсан бол хаанаас хэзээ авах вэ?

    - Өөрийн банкнаасаа ажлын 3-5 хоногийн дараа авна.

  • Та картаа өөр банкны АТМ-д залгиулсан бол хаанаас хэзээ авах вэ?

    - Нэн даруй 1800-1881 лавлах утасруу хандаж картаа хаалгуулах. Картаа төвөөс ажлын 3-5 хоногийн дараа ирж аваарай.

  • Төрийн банкны АТМ-д мөнгөө залгиулсан бол яаж мөнгөө авах вэ?

    - Харилцагчийн АТМ-д мөнгө залгиулсан мөнгөө авах хүсэлтийг үндэслэн шалгаад ажлын 3-7 хоногийн дараа картын дансанд орно.

  • Төрийн банкны картыг аль банкны АТМ-ээр уншуулах боломжтой вэ?

    - Бүх банкны АТМ-ээр үйлчлүүлэх боломжтой.

  • Картаа хаясан бол хаана хандах вэ?

    - Төрийн банкны лавлах 1800-1881 утсанд хандан хаалгуулна. Та картаа нөхөн авахдаа Төрийн банкны аль ч салбараас захиалан авч болно.

  • Картаа АТМ-д залгиулсан үед данснаасаа мөнгө авч болохуу?

    - Картаа АТМ-д залгиулсан тохиолдолд банкны салбар, тооцооны төвөөс бичиг баримттай ирж зарлагын гүйлгээ хийлгэх боломжгүй.

  • Картын дугаараа өгөөд мөнгө хүлээн авч болохуу?

    - Картын дугаараар мөнгө шилжүүлж, хүлээн авч болно.
    - Мөн картын дансны дугаараар мөнгө хүлээн авах боломжтой.

  • Картын пин кодоо мартсан бол яах вэ?

    - Та Төрийн банкны дурын салбар дээр очиж пин кодоо сэргээлгэж авах боломжтой.

  • Би картаар ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

    - Төрийн банк болон бусад банкны салбар, нэгжүүдээр картаа мөнгөжүүлэх бусад төлбөр тооцоо хийх
    - Аль ч банкны АТМ-ээс бэлэн мөнгө авах
    - Хэрэглээний төлбөр төлөх лавлах, гар утсандаа нэгжийн карт худалдан авах, ярианы төлбөр төлөх
    - Картаар үйлчлэгч байгууллагаар үйлчлүүлэх
    - Интернэтээр худалдан авалт, төлбөр хийх

  • Картын үлдэгдлээ хэрхэн, хаана шалгах вэ?

    - АТМ буюу бэлэн мөнгөний машинаар
    - Мобайл, Мессежбанк, ТВ банк, Мессеж мэдээ үйлчилгээгээр
    - Төрийн банкны Интернэт банк, Смарт банкаар
    - Төрийн банкны бүх салбаруудаар

  • АТМ-ээр үйлчлүүлэхэд юуг анхаарах вэ?

    - Пин кодоо 3 удаа буруу оруулсан тохиолдолд таны карт АТМ-д хураагдана
    - Карт эсвэл мөнгө АТМ-ээс гарч ирсний дараа ямар ч үйлдэл хийхгүй 30 секунд болсон тохиолдолд    автоматаар АТМ, карт болон мөнгийг хураан авна.
    - Картын хугацаа дууссан бол АТМ уншихгүй алдаа өгнө.

  • Картаа хаяад буцаад олсон бол яах вэ?

    - Та картаа олсон бол Төрийн банкны аль ч салбарт очиж картаа нээлгүүлж болно.

  • Хэрхэн яаралтай карт захиалах бэ?

    - Та дурын салбар дээр очин яаралтай карт захиалж болох бөгөөд ажлын 6 цагийн дотор карт хэвлэгдэж гарна.

  • Хэрвээ та картаа гэмтээсэн бол.

    - Хэрвээ та картаа гэмтээвэл өөрт ойрхон дурын салбар дээр очиж нөхөн авч болно.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК