Түгээмэл асуултууд

1. Байгууллагын харилцах данс нээлгэхэд ямар материалууд бүрдүүлэх вэ?

- Данс нээлгэхийг хүссэн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажсан албан хүсэлт
- Татварын албаны данс нээх мэдэгдэл /ногоон бичиг/
- Байгууллагын гэрчилгээ
- Гарын үсгийн баталгааны маягтыг банкнаас авч мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн гарын үсгийн баталгааны маягт, тухайн байгууллагын тамга тэмдэгийн дардсыг нотариатаар батлуулах
- Мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар

2. Байгууллагын харилцах данс хаахад ямар материал бүрдүүлэх вэ?

- Байгууллагын данс хаах хүсэлт /Албан бичгээр/
- Татварын албаны данс хаах мэдэгдэл /ногоон бичиг/
- Дансны доод үлдэгдлийг авах 1,2-р гарын үсэг зурсан чек
- Мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэх эх хувиар

3. Байгууллагын харилцах данснаас зарлага гаргахад заавал 1,2-р гарын үсэг 2-лаа зурагдсан байх хэрэгтэй юу эсвэл 1-р гарын үсэг зурагдсан байж болох уу?

- Заавал 1,2-р гарын үсэг зурагдсан байх шаардлагатай.

4. Байгууллагын харилцах данс хаахад шимтгэл авах уу?

- 5000 төгрөгийн шимтгэлтэй.

5. 1,2-р гарын үсэг бүхий байгууллагын дансны 2-р гарын үсгийг хасуулахад ямар материал бүрдүүлэх вэ?

- Байгууллагын хүсэлт /албан бичгээр/
- Мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн эрхийг хязгаарласан, хассан тухай байгууллагын тогтоол, шийдвэрийн хуулбар
- Гарын үсгийн баталгааны маягтыг банкнаас авч мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн гарын үсгийн баталгааны маягт, тухайн байгууллагын тамга тэмдгийн дардсыг нотариатаар батлуулах

6. Байгууллагын харилцах дансны 1-р гарын үсэг зурдаг эрх бүхий этгээд нь иргэний үнэмлэхээ гээсэн үед ямар бичиг баримтыг үндэслэн данснаас зарлага гаргах боломжтой вэ?

- УБЕГ-аас авсан иргэний бүртгэлийн лавлагааны эх хувь нь иргэний үнэмлэхийг орлох бичиг баримт болно.

7. Байгууллагын мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээд өөрчлөгдвөл банкин дахь дансны мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг яаж шилжүүлэх вэ?

- Байгууллагын хүсэлт /албан бичгээр/
- Захирал шинээр томилогдсон тухай хурлын тогтоол, шийдвэр
- Баталгаат гарын үсгийн маягт нотариатаар батлуулах
- Мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэх эх хувиар

8. Байгууллагын нэр,тамга өөрчлөгдсөн бол ямар материал бүрдүүлэх вэ?

- Данс эзэмшигчийн нэрийг солих тухай хүсэлт,албан бичиг
- Нэр өөрчилсөн тухай гэрчилгээний хуулбар
- ИБГ-н тодорхойлолт
- Оноосон нэр өөрчилсөн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Оноосон нэр өөрчилсөн тухай улсын бүртгэлийн албаны тодорхойлолт
- Тамга тэмдгийн дардасыг нотариатаар гэрчлүүлэх

9. Байгууллагын харилцах данснаас зарлага гаргахад өөр хүнээр авахуулж болох уу?

- Итгэмжлэлтэй бол болно

10. Харилцах дансны хуулга авахад албан бичиг шаардлагатай эсэх?

- Дансны 1,2-р гарын үсэг зурах эрх бүхий этгээдүүд, итгэмжлэгдсэн төлөөлөгчид албан бичиг шаардахгүйгээр дансны хуулга авах эрхтэй.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК