МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ОЙЛГОЛТ

МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

  • Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан;  
  • Мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрийн болон хамаарал бүхий этгээдийн нэр дээр шилжүүлсэн,
  • Дээрх хууль бус мөнгөн хөрөнгийн эх үүсвэр, эзэмшигчийг нуун далдалсныг

Жишээлбэл доорх үйлдэл, эс үйлдэхүй хамаарна.

  • Авилга
  • Мөрийтэй тоглоом
  • Луйвар
  • Шамшигдуулалт
  • Хулгай дээрэм
  • Татвараас нуун дарагдуулах
  • Хар тамхины худалдаа  гэх мэт

 

МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГЭЭС БИД ЯАГААД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЁСТОЙ ВЭ?

  • Мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн банк санхүүгийн байгууллагад хамаатай бус улс орны санхүүгийн систем, гадаад дотоод худалдаа, гадаад шилжүүлэг, хөрөнгө оруулалт татах зэрэг олон талын ач холбогдолтой,
  • Мөнгө угаах үйл ажиллагааны хяналтгүй байдал нь банкны төдийгүй санхүүгийн системийг бүхэлд нь сүйтгэх үр дагавартай,  
  • Мөнгө угаах нь хээл хахууль, авилгыг дэлгэрүүлэх, шударга өрсөлдөөнийг үгүй хийх, улсын төсөвт орох орлого буурах, татвараа шударгаар төлөгч иргэдийг хохироох зэрэг нийгэм, эдийн засагт олон сөрөг үр дагавартай тул бид бүх нийтээр анхаарлаа хандуулж энэ асуудалтай тэмцэх нь чухал юм.

ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭЖ ЮУ ВЭ?

     Терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь террорист үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор аливаа хөрөнгийг цуглуулах, олж авах, дамжуулах ажиллагааг ойлгоно.

Мөнгө угаах гэмт хэрэг нь хууль бус орлогыг хууль ёсны мэт харагдуулахыг зорьдог бол терроризмыг хууль ёсны орлогоор ч санхүүжүүлэх боломжтой байдаг. 

 

ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭЖ ЮУ ВЭ?

     Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх гэж Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хориглосон цөмийн, химийн, биологийн, эсхүл үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсэг, тэдгээрийн түүхий эд, эд зүйл, тоног төхөөрөмж, технологи болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зорилгоор хоёрдмол зориулалттай бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэх, эзэмших, хадгалах, олж авах, тээвэрлэх, экспортлох, шилжүүлэх, хуримтлуулах, худалдах, худалдан авах, ашиглахад бүрэн, эсхүл хэсэгчилсэн санхүүгийн дэмжлэг, үйлчилгээ үзүүлэхийг хэлэх бөгөөд энэ төрлийн гэмт хэргийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлж мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг илрүүлэх, таслан зогсоох нь санхүүгийн байгууллагын хувьд маш чухал юм. 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК