“АРВИЖИХ” БАЙГУУЛЛАГЫН ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖ

“Арвижих” байгууллагын хугацаатай хадгаламж: Хүүний орлогоо сар бүр авах болон хүүгээс хүү тооцуулж авах, гэрээт хугацааны туршид орлогын болон зарлага*-ын гүйлгээ хийх боломжтой. Хүүг сар бүрийн эцэст олгох ба данс нээх үед  харилцагчийн хүсэлтээр хүү үндсэн дансанд  орох  эсвэл  тухайн харилцагчийн нэр дээрх бусад дансанд орохоор тохируулах боломжтой. 

 

Хадгаламжийн хугацаа цуцалсан тохиолдолд илүү олгосон хүүг буцаахдаа хадгаламжийн үлдэгдлээс хасаж тооцно.

 

*- Хадгаламжийн үлдэгдэл 1 тэрбум төгрөгөөс дээш бол илүү гарсан дүнгээс сард нэгээс гурван удаа гэрээнд заасан хүү бууруулахгүйгээр зарлага гаргах боломжтой. Сард зарлага гаргах нийт дүн нь тухайн сарын хадгаламжийн хамгийн их үлдэгдлийн 50%-иас хэтрэхгүй.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК