Хаврын тариалалтын зээл

  • Зээл хүсэгч нь газар тариалангийн үйл ажиллагаатай холбоотой бизнесийг сүүлийн 2 жил эрхэлсэн туршлагатай  байх,
  • Зээл хүсэгч нь Нэмэгдсэн өртөгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөгдсөн тухай Татварын ерөнхий газрын лавлагаа, тодорхойлолттой байх,
  • Зээл хүсэгч нь тухайн үйл ажиллагаа явуулж буй сумын засаг захиргааны байгууллагаас сүүлийн 2 жилийн  тариалалт, уринш, хурааж авсан ургацын мэдээ, тухайн жил тариалах талбай, уринш хийх талбайн мэдээ, тариалах ургамлын мэдээг авсан байх ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /цаашид ХХААХҮЯ гэх/-ны жагсаалтанд нэр нь орсон байх,
  • Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах талбай 0.1 га талбайгаас дээш байх,
  • Өвөл-Зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30м2 талбайгаас дээш хүлэмжийн талбайд тариалан эрхлэгч байх,
  • Үр тариа, тос тэжээлийн тариалан эрхлэгч 1 га талбайгаас дээш байх,
  • Газар тариалан эрхлэгч нь тариалалт хийх өөрийн үндсэн талбайн тариалалтаас гадна  түрээсийн талбайд тариалалт хийдэг тохиолдолд түрээсийн гэрээтэй байх,
  • Чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх,
  • Бизнесийн тогтмол мөнгөн урсгалтай, үйл ажиллагааны цэвэр мөнгөн орлогын 70%-иас хэтрэхгүй дүнгээр зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх чадвартай байх,
  • Тухайн эрхэлж буй бизнесийнхээ үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан, бусад баримт бичиг нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байх,
  • Зээл хүсэгч нь өмнөх хөтөлбөрүүдэд хамрагдах явцдаа зээлийг зориулалт бусаар ашигласан, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтөд зөрчил үүсгэж, чанаргүй зээлд ангилагдаж байгаагүй байх,
  • Зээлээр аливаа гуравдагч этгээдэд төлөх өр төлбөрийг санхүүжүүлэх, журамд заагаагүй зардлыг санхүүжүүлэхийг хориглоно. 
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК