Малчдыг дэмжих зээл

  • 50-аас доошгүй бог малтай  /бодыг бог малд шилжүүлж тооцно/, малын тоо толгойн дүн нь Үндэсний статистикийн хорооны мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх;
  • Малчны хувьд сүүлийн хоёр болон түүнээс дээш жилийн хугацаанд мал малласан туршлагатай, Мал бүхий иргэний хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд өөрийн нэр дээр мал тоолуулж мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх;
  • Бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад малчны зээлийн үлдэгдэлгүй байх;
  • Чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;
  • Зээлийн зориулалтаа тодорхойлж, зарцуулалт болон хийгдэх ажлыг төлөвлөсөн төлөвлөгөөтэй байх,
  • Малчны хувьд зээлийн хүсэлт гаргаж буй Банкны нэгж байрлах орон нутагт жилийн дөрвөн улирлын ихэнх хугацаанд мал сүргээ маллан оршин суудаг, оршин суух бүртгэлтэй байх, Мал бүхий иргэний хувьд мал сүргийг маллаж буй орон нутагт байрлах Банкны нэгжид хүсэлт гаргах;
  • Малчны зээлийн эрсдэлийн даатгалд хамрагдах.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК