Монгол улсын Засгийн газраас баталсан “Малчдын үйлдвэрлэл, технологийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ буурууллаа
Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон "Увертюра" хамтлагийн залуучууд энэ сарын 22, 23, 24- ны өдрүүдэд сонсогч фенүүддээ ээлжит бэлгээ задлах гэж байна.
Монголын Банкны Холбооноос мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээрээ хошуучлан байгууллагынхаа хамт олныг манлайлахаас гадна салбартаа үлгэр болохуйц шинэ санаачилга, ажлын арга барилыг нэвтрүүлсэн, салбарынхаа хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан шилдгүүдээ 2012 оноос эхлэн шалгаруулж, Банкны салбарын дээд шагнал болох “ШИЛДЭГ БАНКИР”-аар өргөмжилдөг уламжлалтай билээ.
Төрийн банк нь санхүүгийн салбар дахь өөрийн гэсэн дүр төрхийг бүрдүүлэн, орчин үеийн банкны шилдэг үйлчилгээг ард иргэддээ саадгүй хүргэж, харилцагчдынхаа бүх талын хамтын ажиллагааг дээдлэн, хамгийн сайн үйлчилгээтэй, хамгийн сайн харилцаатай, хамгийн эрсдэлгүй, үр ашигтай банк байх зорилгыг дэвшүүлэн ажилладаг билээ.
Монголын маркетинг, менежментийн хүрээлэн 2008 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн Монголын Бизнесийн 13 салбарын шилдэг байгууллагуудыг шалгаруулдаг Grandexpo-2015 арга хэмжээний санал асуулгын дүн гарч, банк санхүү, даатгалын салбарын ГРАН ПРИ –д ТӨРИЙН БАНК шалгарлаа.
Сүүлийн жилүүдэд гадаадад суралцах, эмчлүүлэх, аялах зорилгоор хилийн дээс давах Монголчуудын тоо ихсэж байгаа. Түүнтэй холбоотойгоор найдвартай, хямд гадаад гуйвуулгын үйлчилгээний хэрэгцээ нэмэгдсэн. Харилцагчдын энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс Төрийн банк гадаад гуйвуулгын үйлчилгээг сайжруулах, илүү хямд төсөр, найдвартай аргаар шилжүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Энэ талаар тус банкны Гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал Г.Хандцоож-оос тодруулла
Төрийн банк, “Хүрээлэн” төсөлтай хамтран Байгалаа хамгаалах, хойч үеэ байгальд хайхрамжгүй биш хайртай болгохын үүднээс “Эко боловсрол олгох аян” 2013 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. Тус аяны хүрээнд Монгол орноороо нийт 50 мянган километр замыг туулж,
Эзэн богд Чингис хааны мэндэлсэний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу 2015 оны 11 дүгээр сарын 12-ны пүрэв гаригт бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын дүүрэг бүрт Төрийн банкны салбарууд дараах хуваарийн дагуу ажиллана.
Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1
1800-1881
© 2009-2023 Төрийн банк ХК