Бизнесийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg TV Mongolia Awards” зургаа дахь удаагаа боллоо. Тус арга хэмжээ нь Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийг шалгаруулдаг нэр хүндтэй шагналын нэг юм. Тэгвэл энэ жилийн “Шилдэг Өсөлт” шагналыг Төрийн банкны Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн гардан авлаа.
Төрийн банкнаас нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор Байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин байгалиа хамгаалах, хойч үеэ байгальд хайртай болгохын тулд “Эко боловсрол олгох аян”-ыг 6 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа.
Төрийн банкны Сүхбаатар салбарын хамт олон аймгийнхаа иргэд, харилцагчиддаа зориулан 2019.04.16-05.04-ний хугацаанд урамшуулалт аян хэрэгжүүллээ.
Төрийн банкны Дорнод салбарын хамт олон аймгийнхаа иргэд, харилцагчиддаа зориулан 2019.04.16-04.30-ны хугацаанд урамшуулалт аян хэрэгжүүлсэн билээ.
Төрийн банкнаас орон нутгийн харилцагчиддаа зориулан Хугацаатай хадгаламж болон Малчны зээлийн урамшуулалт аяныг 2019 оны 6-р сарын 30-ныг дуустал хугацаанд зарлалаа.
Цус сэлбэлтийн судлалын үндэсний төв нь Улаанбаатар хотын Улсын болон хувийн эмнэлгүүдэд цус хүргэдэг цорын ганц байгууллага билээ. Тэгвэл 2019 оны 03-р сарын 29-ны өдөр Төрийн банк нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа хандивлан, Амьдрал бэлэглэе” өдөрлөгийг ажилтнуудынхаа дунд амжилттай зохион байгууллаа.
Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 287, Засгийн газрын харьяа агентлагуудын 99, нийт 386 үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс авах боломжийг бүрдүүлсэн.
Төрийн банкны “Иргэдийн хугацаатай, хугацаагүй хадгаламж” болон “Байгууллагын харилцах, хадгаламж”-ийн төгрөг болонн валютын хүүгийн нөхцөлд өөрчлөлт орлоо.
“Төрийн банк” нь банкны салбарт анх удаа Жолооч нартаа зориулан Автомашины Татвар https://www.ibank.mn/Taxes/PayTaxes , Торгуулийн төлбөрөө төлөх https://www.ibank.mn/Penalty/PayPenalty, Жолоочийн хариуцлагын даатгал хийлгэх зэрэг цогц үйлчилгээнүүдийг үзүүлж байна.
Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1
1800-1881
© 2009-2024 Төрийн банк ХК