Нээлттэй ажлын байр

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОПЕРАТОР

Банкны төв байр,төв салбар, Улаанбаатар хот дах АТМ-үүдийн хяналтын камер, орон нутгийн нэгжүүдийн дохиоллын тоног төхөөрөмжид 24 цагийн хяналтыг хэрэгжүүлж, доголдол, зөрчил илэрвэл холбогдох албан тушаалтанд нэн даруй мэдэгдэн үүссэн доголдол, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авах, биечилсэн болон дохиолол хамгаалалтын байлгууллагуудыг шуурхай удирдлагаар хангах, нөхцөл байдлын мэдээ, мэдээллээр удирдлагыг шуурхай хангаж ажиллах

Дэлгэрэнгүй
АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛТЭН

Банкны хэмжээнд аюулгүй байдалтай холбоотой журам, зааврыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, учирч болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бэлэн байдлыг хангах, гэрээт харуул хамгаалалтын байгууллагын гэрээний хэрэгжилтэд өдөр тутмын хяналтыг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулах

Дэлгэрэнгүй
БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ, СУДАЛГААНЫ ХЭЛТЭСТ ӨГӨГДЛИЙН САН, СУДАЛГАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай судалгаануудыг макро/микро түвшинд хийх, харилцагчийн эрэлт хэрэгцээнд тохирох, үр ашиг авчрахуйц шинэ санаа, төслүүдийг судалж, танилцуулах.

Дэлгэрэнгүй
ОРОН НУТГИЙН БАНКНЫ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭСТ МЕНЕЖЕР

Банкны эрхэм зорилгод нийцүүлэн Орон нутгийн салбар, нэгжүүдийг удирдлагаар ханган, бүтэц зохион байгуулалт, орон тоо, төсөв төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлэх, хяналт тавьж, үр дүнг тооцож тайлагнах.

Дэлгэрэнгүй
МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭСТ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ БА ТООН ӨГӨГДӨЛ, СОШИАЛ МЕДИА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Банкны нэр хүндийг өсгөх, хамгаалах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, банк, банкны үйл ажиллагааны талаар харилцагчдад мэдээ, мэдээлэл тогтмол өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах, олон нийтэд хандсан арга хэмжээ, хэвлэлийн хурал зохион байгуулах, банкны нэрийн өмнөөс олон нийтэд өгөх мэдээллийг боловсруулах,

Дэлгэрэнгүй
МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭСТ САЛБАР ХАРИУЦСАН МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР

Банкны салбарын үйл ажиллагааг дэмжих, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор идэвхжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах, хөтлөх, салбарт мэргэжлийн заавар зөвөлгөө өгөх, Банкны салбар дотор болон гадна байршуулах сурталчилгааны материалуудыг тухайн үеийн банкны үйл ажиллагаатай уялдуулан хэрэгцээг тодорхойлж сольж байршуулж байх, Бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааг оновчтой сувгаар хийж байх,

Дэлгэрэнгүй
МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭСТ ГРАФИК ДИЗАЙНЕР

Банкны имиж болон өнгө төрхийг илэрхийлэх сурталчилгааны реклам шторк, видео контент бэлтгэх, вэб орчинд байршуулах, фото зураг авах, фото сан үүсгэх

Дэлгэрэнгүй
ЗАХ ЗЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭСТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ

Төрийн банкны зээлийн багцад дүн шинжилгээ хийх замаар эрсдэл бий болгож буй хүчин зүйлсийг тодруулсны үндсэн дээр зээлийн эрсдэлийг бууруулахад чиглэнэ.

Дэлгэрэнгүй
ЗАХ ЗЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭСТ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ

Төрийн банкны үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

Дэлгэрэнгүй
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАРТ ХЯНАН ШАЛГАГЧ

Банкны газар, хэлтэс, алба, төв, нэгжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох.

Дэлгэрэнгүй
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК