БАЙГУУЛЛАГЫН БАНКНЫ ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭСТ ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР

2016-12-15


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Банкны эрхэм зорилго, стратегитай уялдуулан том, дунд аж ахуйн нэгж, байгууллагуудыг харилцагчаар татах, тогтвортой хамтран ажиллах, шаардлагатай судалгааг гаргах, холбогдох хороонд танилцуулж шийдвэрлүүлэх, нэгжийн харилцааны менежерүүдтэй холбоотой ажиллах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх болон бусад холбогдох ажил үүргийг хийж гүйцэтгэх

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Компьютерийн хэрэглээний програмыг бүрэн эзэмшсэн;
  • Албан бичиг боловсруулах танилцуулах чадвар эзэмшсэн;
  • Хууль эрх зүйн зохих мэдлэгтэй;

Сонирхсон ажил горилогчид 2016 оны  12-р сарын 13-ны өдрийн 18 цаг хүртэл Төрийн банкны www.statebank.mn вэб сайтаар орж, онлайнаар анкетаа ирүүлэх болон Төрийн банкны төв байрны 7-р давхарт Хүний нөөцийн газарт биеэр ирүүлнэ үү.  Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК