МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭСТ САЛБАР ХАРИУЦСАН МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР

2016-12-14


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:  Банкны салбарын үйл ажиллагааг дэмжих, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор идэвхжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах, хөтлөх, салбарт мэргэжлийн заавар зөвөлгөө өгөх, Банкны салбар дотор болон гадна байршуулах сурталчилгааны материалуудыг тухайн үеийн банкны үйл ажиллагаатай уялдуулан хэрэгцээг тодорхойлж сольж байршуулж байх, Бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааг оновчтой сувгаар хийж байх, Бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаатай холбоотой гэрээ хэлцлийг хийх, Сурталчилгааны зориулалтаар хийж буй бүх төрлийн ажилбарт  жишиг үнийн судалгаа гарган хөтлөж байх

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Маркетинг, бизнесийн удирдлагаар их дээд сургууль төгссөн, бакалавр түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Банкны салбарт 3-5 жил ажилласан туршлагатай байх, маркетингийн чиглэлээр банкинд ажиллаж байсан бол давуу тал болно
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх
  • Арга хэмжээ хөтлөх, илтгэх ур чадвартай
  • Харилцаа холбоо тогтоох чадвартай, сэтгэлээсээ ажилладаг, чадвартай
  • Үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай, үнэнч шударга, ачаалал даах.
  • Мэдрэмж сайтай, хамт олон багаар ажиллах чадвартай

Сонирхсон ажил горилогчид 2016 оны  12-р сарын 13-ны өдрийн 18 цаг хүртэл Төрийн банкны www.statebank.mn вэб сайтаар орж, онлайнаар анкетаа ирүүлэх болон Төрийн банкны төв байрны 7-р давхарт Хүний нөөцийн газарт биеэр ирүүлнэ үү.  Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК