ЗАХ ЗЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭСТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ

2016-12-14


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Төрийн банкны зээлийн багцад дүн шинжилгээ хийх замаар эрсдэл бий болгож буй хүчин зүйлсийг тодруулсны үндсэн дээр зээлийн эрсдэлийг бууруулахад чиглэнэ.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Банк санхүү, математик, статистикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк, санхүүгийн салбарт 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ахисан түвшинд эзэмшсэн;
  • Статистик, эконометриксийн арга аргачлалыг эзэмшсэн, холбогдох програмыг ашигладаг байх;
  • Судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ур чадвартай;
  • Мэргэжлийн чиглэлийн англи хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Зээлийн эрсдэлийн удирдлага, эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно. 

Сонирхсон ажил горилогчид 2016 оны  12-р сарын 13-ны өдрийн 18 цаг хүртэл Төрийн банкны www.statebank.mn вэб сайтаар орж, онлайнаар анкетаа ирүүлэх болон Төрийн банкны төв байрны 7-р давхарт Хүний нөөцийн газарт биеэр ирүүлнэ үү.  Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК