СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН АЛБАНД СУРГАЛТ, ХӨГЖҮҮЛЭЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

2016-12-14


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: Банкны хүний нөөцийн сургалт хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх, үр дүнг нь тооцон ажиллах, хяналт тавих, сургалтын  хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлж, ажилтнуудыг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, сургалт, хөгжлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Банк санхүү эдийн засаг, бизнесийн удирдлага, улс төр, нийгэм судлалын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш  зэрэгтэй байх;
  • Сургалтын хөтөлбөр, агуулга, гарын авлага бэлтгэх боловсруулах ур чадвартай;
  • Баримт бичиг боловсруулах  чадвартай байх;
  • Microsoft Office болон хэрэглээний бусад програмыг хэрэглэх чадвартай байх;
  • Хамт олныг  манлайлах, удирдан  чиглүүлэх, санаачлагатай ажиллах чадвартай байх;
  • Мэргэжлийн чиглэлийн  англи хэлний зохих мэдлэгтэй  байх.

Сонирхсон ажил горилогчид 2016 оны  12-р сарын 13-ны өдрийн 18 цаг хүртэл Төрийн банкны www.statebank.mn вэб сайтаар орж, онлайнаар анкетаа ирүүлэх болон Төрийн банкны төв байрны 7-р давхарт Хүний нөөцийн газарт биеэр ирүүлнэ үү.  Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК