МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБАНД МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН, СИСТЕМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АДМИНИСТРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2016-06-28


Ажлын байрны үндсэн зорилго:

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын стандартуудын хэрэгжилтэнд хяналт тавих, системийн аюулгүй байдал, дотоод мэдээллийн урсгалыг хянах, бодлого, журам боловсруулах, мөрдүүлэх 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • МТ-ийн аудитын болон мэдээллийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр болон системийн администратораар 3 болон түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх;
  • Англи хэлний дээд шатны мэдлэгтэй байх;
  • Үр дүнтэй харилцаа холбоо тогтоон асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх ур чадвартай ;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай;
  • Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай, бие даан ажиллах чадвартай;
  • Ажлын ачаалал даах чадвартай;

Тусгай шаардлага:

  • Мэдээллийн аюулгүй байдлын хяналтын талаар, ISO2700x, COBIT, PCI DSS стандартуудын мэдлэгтэй байх;
  • Microsoft Windows, Unix, Linux үйлдлийн системүүд, Oracle RDBMS, MySQL -ийн талаар мэдлэгтэй, ажиллах чадвартай байх;
  • Мэдээллийн системийн удирдлага хяналт, үйл ажиллагааны талаар мэдлэгтэй байх;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажлтнууд “Албан тушаал өөрчлөх, ахих хүсэлт”-ийг бөглөн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал altanzul@statebank.mn хаягаар ирүүлнэ үү . 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК