ПРОГРАМ ӨГӨГДЛИЙН САНГИЙН ХЭЛТЭСТ ӨГӨГДЛИЙН САНГИЙН АДМИНИСТРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2016-05-24


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:

Банкны мэдээллийн системийн өгөгдлийн сангуудын найдвартай, тасралтгүй ажиллагаа, бэлэн байдал, нууцлал, аюулгүй байдлыг хангах, Өгөгдлийн сангуудыг удирдан зохион байгуулах, хөгжүүлэлт шинэчлэлийг хийх.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Өгөгдлийн сангийн администратороор 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан туршлагатай;
  • Өгөгдлийн сан удирдах ORACLE системийн талаар өндөр мэдлэгтэй байх сертификаттай байвал давуу тал болно;
  • Бусад өгөгдлийн сангийн cистемүүдийн талаар зохих мэдлэгтэй.
  • Томоохон хэмжээний өгөгдлийн санг удирдан зохион байгуулж, төлөвлөлт хийх мэдээллийн системд дүн шинжилгээ хийх чадвартай байх;
  • Програмчлалын хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Windows болон Linux сервэр дээр ажиллах чадвартай;

Туслах  мэргэжлийн туршлага:

  • Англи, хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Асуудал боловсруулах, ажлыг хурдан гүйцэтгэх, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх, бичиг баримт, мэдээлэл боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай;
  • Бизнесийн  болон харилцааны ёс зүйн өндөр соёлтой, бүтээлч, санаачлагатай, үнэнч шударга, багаар болон бие даан ажиллах чадвартай, цаашид тогтвор суурьшилтай ажиллах;
  • Шаардлагатай нөхцөлд ажлын бус цагаар ажиллах боломжтой;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2016 оны 05-р сарын 31-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК