ТӨРИЙН БАНКНЫ БАГ ТАМИРЧИД “БАНКИР-2016”САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

2016-05-23


Монгол улсад банкны тогтолцоо үүсч, хөгжсөний 92 жилийн ойн нэрэмжит банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “БАНКИР-2016”  тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

Тус тэмцээнд 13 банкны  баг тамирчид оролцсноос Эмэгтэй алтан медалийг Төрийн банк, мөнгөн медалийг  Чингис хаан банк, хүрэл медалийг Худалдаа хөгжлийн банк эзэлсэн бол Эрэгтэй алтан медалийг Монголбанк, мөнгөн медалийг Голомт банк, хүрэл медалийг Улаанбаатар хотын банк, шагналт 4 дүгээр байрыг Төрийн банкны баг тамирчид эзэллээ.

“БАНКИР-2016”  тэмцээний шилжих цомын эздээр эмэгтэй Алтан медаль, эрэгтэй шагналт 4 дүгээр байр эзэлсэн амжилтаар Төрийн банкны баг шалгарч, шилжин явах цомын эзэд боллоо.

“БАНКИР-2016”  сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай оролцсон нийт баг таирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК