ПРОГРАМ АШИГЛАЛТЫН ХЭЛТЭСТ ПРОГРАМ АШИГЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2016-05-03


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 

Банкны суурь бүртгэлийн систем болон дэд програмыг хөгжүүлэх, тайлан гаргах, нэмэлт өөрчлөлтийн шаардлага гаргах, алдааг засварлах, сайжруулалт, шинэчлэлт, туршилт, нэвтрүүлэлтийг хийх, системийн хэмжээний хэрэглэгчдийн програм ашиглалтын мэдлэгийг байнга өсгөх, мэдээлэл технологийн сайжруулалт, хөгжүүлэлт, боломж, давуу талыг бизнес талаас нь байнга эрэлхийлэх зорилготой.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

Үндсэн мэргэжлийн туршлага:

•    Програм хангамж, мэдээллийн системийн чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй;
•    Өгөгдлийн сан ба програмчлалын хэлний өргөн мэдлэгтэй байх;
•    Банк санхүүгийн систем, банкны үйл ажиллагаа, онцлог, санхүүгийн програмын талаар мэдлэгтэй байх;
•    Шинийг бие даан суралцах;
•    Баримт бичиг төлөвлөх, боловсруулах чадвартай;
Туслах  мэргэжлийн туршлага:
•    Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх;
•    Бүртгэлийн програм хангамж дээр ажиллах бүрэн чадвартай;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2016 оны 05-р сарын 10-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК